Хилийн цэргийн 0275 дугаар ангийн дугаар салбарын хариуцсан хэсэгт хоёрдугаар сарын 25-ны өдөр улсын хилээс 12 км зайд хээрийн түймэр гарсан талаар хилийн манаа илрүүлж, салбарт мэдэгдсэн байна.
Уг мэдээллийн дагуу ангийн салбараас бүлэг томилогдон шалгахад автомашинтай 3 иргэн хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, хил орчмын дэглэмийн зөрчил гаргахын зэрэгцээ хээрийн түймэр тавьсан болохыг шалгалтаар тогтоожээ.
Хилчид тус иргэдийг хуулийн дагуу Дорнод аймгийн Баян-Уул сумын цагдаагийн тасагт шилжүүлээд байна. Гарсан хээрийн түймрийг унтраахад Хилийн цэргийн 0275 дугаар анги, Баян-Уул сумын гал унтраах, аврах 53 дугаар анги хамтран ажиллаж, 24 цагийн турш хээрийн түймэр унтраах ажиллагааг явууллаа
Иргэдийн буруутай үйлдлээс үүдэн нийт 22000 га газар шатаж, хохирол учраад байна.
Сэтгэгдэл ( 0 )