"Эзэнтэй нохдын эздэд хариуцлага тооцдог болно"

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 03 сарын 03

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр (2023.03.02) болж, энэ үеэр эзэнгүй муур, нохойн тоо толгойг бууруулах чиглэлээр авах зарим арга хэмжээг хэлэлцсэн юм.

Тодруулбал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод эзэнгүй нохой, муур устгах ажлын нэгж тарифыг нэмэх асуудлыг хөнджээ. 

Өнгөрсөн оны эхний хагасын байдлаар  нохойд хүн болон мал хазуулсан 3169 тохиолдол гарсан бөгөөд энэ нь гэр хорооллын айл өрхүүд нохойгоо сул тавьдаг, гөлөгнүүдийг төөрүүлдэг зэргээс үүдэн золбин нохой, муур олшрох, улмаар олноор үржиж буйтай холбоотой аж.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн золбин муур, нохойг буудаж устгах бус, үржил хязгаарлах мэс ажилбар хийх, засах нь өнөөгийн нөхцөлд тохиромжтойг онцолжээ. 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Нэгэнт эзэнгүй болсон, золбин нохдыг буудах, эсвэл унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлахаас өөр аргагүй. Устгасан нохойны сэг зэмийг хэрхэх вэ гэдэг асуудал гарч буй тул бордоо хийхээр хувийн хэвшилтэй хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал, Орхон аймагт үржил хязгаарлах мэс ажилбар хийснээр золбин нохойны тоо толгой тодорхой хэмжээгээр буурсан эерэг үр дүн гарсан. Тиймээс эхний ээлжинд эзэнтэй бүх нохойг бүртгэлжүүлэн, кодлохоор үнийн судалгааг хийж байгаа. Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Хөдөө аж ахуйн газар болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран энэ оноос золбин нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийж эхлэхээр төлөвлөж байна" гэсэн байр суурь илэрхийлсэн байна. 

Мөн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлагдвал эзэнтэй нохдын эздэд хариуцлага тооцох боломжтой болно гэдгийг УБЗАА-наас хэлжээ. 

Энэ удаагийн хуралдаанаар эдгээр асуудлыг хэлэлцэн тогтоолын төслөөр баталж, НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр болсон байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.187.206) 2023 оны 03 сарын 06

ХАМГИЙН ЗӨВ МЕССЭЖ БАЙНАДАА НОХОЙНД БИШ ЭЗЭНД НЬ ХАРИУЦЛАГА ТООЦОХ НЬ ЗӨВ. НОХОЙН ЭЗЭД ЗҮГЭЭР Л ХҮҮХЭД НЯЛХАСЫГ АЙЛГАЖ ,ХӨГШИДИЙГ ЦОЧИОЖ ХҮМҮҮСИЙН АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫГ АЛДАГДУУЛДАГ НОХОЙНДОО ХОШУУВЧ ЗҮҮХГҮЙ ЗҮҮ ГЭВЭЛ ТЭР ЭЗЭН НОХОЙНООСОО ДОР АВИР ГАРГАЖ ХҮМҮҮСИЙГ ЗАГНАНА, ДОРОМЖЛОНО, ЯАХААС Ч БУЦАХГҮЙ МӨН ХААНА Ч ХАМААГҮЙ НОХОЙГОО БААЛГАЖ ШЭЭЛГЭНЭ.ИЙМ ЗАМБАРААГҮЙ НӨХДҮҮДЭД АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ МАШ ЗӨВ ШИЙДВЭР ШҮҮ

0  |  0
Ба(66.181.179.179) 2023 оны 03 сарын 09

Орон сууцанд нохой тэжээхийг хоригломоор байна

1  |  0
zochin(202.55.188.41) 2023 оны 03 сарын 04

Chiptei huzuuvch zuuj ezeniih ni ner us hayagaar burtgeljuuleh heregtei. Odoo ene heterhii tom tom nohod urjuulgiin gazriig hyzgaartai bolgoj uguh heregtei. Durtai ni nohoi urjuulj end tend zolbirson nohod ni huuhed, hugshid ruu dairch bna. Uuland garsan ni nuguu hedhen guruus, buganuudiig ni sureglen barij ideed duusgaj bna. Humuus ruu dairch hohirol uchruulsan bol mash undur torguuliin arga hemjee, bas horij yallah huuliig sanaachlan batalmaar bna.

0  |  0
Д(59.153.115.13) 2023 оны 03 сарын 09

Дээд айлын нохой өдөр шөнөгүй гүйгээд унтуулахгүй юм..хэлэхээр эзэн нь хүлээж авахгүй хүнд юмаа

3  |  0
Эзэн(64.119.21.98) 2023 оны 03 сарын 04

Эзэнтэй эзэнгүй гэж яаж ялгах ум бэ ер нь нохой муураа хороож бгаа умуу хаа сайгүй хонь мал шиг бэлчиж бноо

1  |  0
Уншигч(192.82.91.45) 2023 оны 03 сарын 04

Эзэнгүй нохойны хариуцлагыг хотын дарга үүрэх юм байна, тийм үү.

2  |  0
Top