ЗТХ-ийн дэд сайд Л.Халтарыг албан тушаалын хэргээр АТГ-аас хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 03 сарын 04
С.Батдөлийн хадгалж байсан их хэмжээний бэлэн мөнгө УБТЗ ХНН-ийн ачаа тээвэрлэлттэй  холбоотой авлигын мөнгө байж болзошгүй гэсэн хардлага байгаа учраас хуулийнхан мөрдөн шалгах ажиллагаа явуулсаар байна. 
 
Мөн иргэн Ж.Энхбат энэ хэрэгт Зам тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтар, түүний эхнэр УБТЗ ХНН-ийн тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Ц.Ганзул холбоотой гэж үзэн, АТГ-т шалгуулах хүсэлтийг өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан байдаг.
 
Тэгвэл энэ хэргийг АТГ-аас нягталж үзээд, прокурорын байгууллагад шилжүүлэн шалгуулж эхэлсэн гэж мэдэгдэж байна.
 
 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Коффи Аннан(103.212.119.124) 2023 оны 03 сарын 05

Данхар толгойтой авгайд учир их бий

0  |  0
Дуужил(66.181.187.43) 2023 оны 03 сарын 04

Энэ хулгайч л гол хулгайчмнь шүү дээ. Гэхдээ үүнээс ёндоо авдаг дарга нар шат шатандаа байгаа. Энэ хулгайч нараас болж бидний амьдрал улам доройтож байгааг бодохоор шууд өчиггүй дүүжилмээр байгаа биз дээ

0  |  0
Top