Замын хөдөлгөөнд оролцож байхдаа урсгал сөрж, хоёр хүүхэд гэмтээн, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаагийн гэм бурууг шүүх хурал өнөөдөр (2023.03.06) Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Анхан шатны шүүхээс түүнд "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах" шийтгэл ногдуулжээ.
Түүнчлэн шүүх Ч.Маралмаагийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны улмаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлаж, хяналтад байлгахыг ШШЕГ-т даалгасан байна.
Сануулахад, Ч.Маралмаа нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон, замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган зорчигчид болох 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргасан юм.
Сэтгэгдэл ( 8 )
8 настай балчираас 80 настай буурай хүртэл машин жолоодож болно гэж өмгөөлөгч нь хэлж байна лээ. Машин эвдсэн, төлж өг гэж нэхэмжлээгүйд нь баярлах ёстой юм уу даа. 2 жил хөдөлгөөн хязгаарлана гэдэг нь хөнгөн шийтгэл биш гэсэн. Тэрбумыг хусчихаад 2 жил гэрийн хорионд орчихвол зүгээр ч юм уу\n
Өө бүр амар болж. Тэгвэл ийм төрлийн гэмт хэрэг ихсэх нь дээ. зо зо. Энэ шүүх бүр утгаа алджээ.
Nokia 3310 авсан хүүхдэд 3.6 жилийн ял өгч амьдралд нь хар толбо үлдээсэн дээ Монгол төрийн эмгэнэл
Surtei um bee . Gai taarch osol gargaa l biz dee . Hunii ami nas hohuroogui ni aztai. Huniig muulah gej denduuleh uma . Neg hun ch gesen taivan baulgaj bolohgui ORK uud uma. Hezee mgl iim blaa daa
Жолооны үнэмлэхгүй, жолоо барих эрхгүй хүний жолоодох эрхийг хасна гэж бас байх уу?
*** mongoliin shuuhiin ylzral arai ymaa novsh gej
Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүний жолоодох эрхийг хансна гэж байх уу??? Хачин юм. Нэртэйгээр нь жолоолох эрхийн үнэмлэх олгогүй яасан юм бэ
Иймхэн шийтгэл оногдуулах байсан юм уу.