Цэнэглэж буй гар утсаа оролдож байгаад цахилгаанд цохиулж, нас баржээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 03 сарын 09

Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 08-ны өдрийн 12 цаг 10 минутад Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт “Цахилгаанд цохиулсан хүүхэд ирээд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгахад Дорноговь аймгийн Сайншанд суманд оршин суух хаягтай, 14 настай, эрэгтэй “Т” гэгч хүүхэд уртасгагч залгуурт цэнэглэж байсан гар утсаа оролдож байгаад цахилгаанд цохиулж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Иймд иргэд та бүхэн гар утсаа цэнэглэж байхдаа утсаа ашиглахгүй, утсаар ярихгүй байх, зайлшгүй шаардлагатай үед цэнэглэгчээс салган утсыг ашиглах, хүүхдүүддээ учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээллийг өгөх, цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж, ачааллыг хэтрүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top