Зөвшөөрөлгүй барьсан болон барьж байгаа 55 барилгыг албадан буулгах уу?
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр /2023.03.09/ боллоо.
Хурлын үеэр "Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг эхэлсэн 55 иргэн, хуулийн этгээд байгаа" талаар холбогдох албаны хүмүүс мэдээллээ.
Тодруулбал, Сонгинохайрхан, Чингэлтэйд тус бүр нэг, Баянгол дүүрэгт найм, Сүхбаатарт зургаа, Баянзүрх дүүрэгт 16, Хан-Уулд 22 барилга бий. Мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг барилгын газрын эрхийг цуцалжээ. Эдгээрээс 21 барилгынх нь ажил дууссан бол цутгалтын ажил үргэлжилж байгаа 31, суурь, газар шорооны ажил эхэлсэн гурван барилга байна. Мөн Ундны усны эх үүсвэрт барьж байгаа таван барилга байгаа гэх мэдээллийг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дээрх 55 барилгаас өмнөх онд 47 барилгад Зөрчлийн тухай хуулийн дагуу захиалагч, гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн үндэслэлээр 1000-10,000 нэгжтэй тэнцэх торгуулийн арга хэмжээ авчээ. Мөн барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох тухай Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчдын эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлж, Нийслэлийн Прокурорын газрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн тухай мөн мэдээлэв.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Зөвшөөрөлгүй барилгын талаарх мэдээлэл гардаг ч тэгсхийгээд замхардаг. Яагаад барихаас нь өмнө арга хэмжээ авч болдоггүй юм бэ. Үүнийг нэг мөр шийдэх шаардлагатай" гэдгийг хэлж байлаа.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Барилгыг албадан буулгах санал, шийдвэр боловсруулах Ажлын хэсэг байгуулж, холбогдох шийдвэрийг гаргуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд даалгалаа. Мөн газар эзэмших, ашиглах эрхийг цуцлуулах саналыг хүргүүлж, барилгын ажлын зөвшөөрлийг нөхөж олгохгүй байх, олгогдсон техникийн нөхцөлүүдийг цуцлах, цаашид ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байх зэргийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосон.
Одоо харин иргэдэд Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулагдсан тэдгээр 55 барилгын нэр, эзэд, компанийг зарлах нь зүйтэй. Тэгж байж зөвшөөрөлгүй, чанаргүй барилгын талаар иргэд мэдээлэлтэй болно. 55 барилга гэх тооны ард ямар компаниуд зөрчилтэйгөө сугарч үлдэхийг, захиалагч, иргэдийг цаашид яаж хохироохыг таашгүй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Барилгын чанар, стандартад хяналт тавих ёстой. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа. Аюул, осол гарлаа гэхэд иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй. Болзошгүй эрсдэлийг тооцоолж, урьдчилан сэргийлэх шаардлагатай” гэж энэ үеэр байр сууриа илэрхийлсэн байна.
Тийм ээ, Хотын даргын зөв. Тиймээс зөвшөөрөлгүй 55 барилгын нэрсийг зарлах нь цаг алдаж суух асуудал биш.
Сэтгэгдэл ( 6 )
Зөвшөөрөлгүй барилгаа үнэн зөвөөр зарлаач
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
Зарлахгүй бгаа нь хахууль хүлээж бгаа гэсэн үгүү шууд зарлаж иргэдийг мэдэх эрхийг хамгаалах ёстойшдээ бөх дарга мэдэхгүйлдээ
сумъяабазар байгаа цагт шударга ёс хууль ёс яриад нэмэргүй
Зөвшөөрөлгүй барьсан болон барьж байгаа 55 барилгыг нурж хүн алахаас нь өмнө яг одоо нураа турк шиг зүйл болох вий
Зайсангийн хорихын хашаан дотор даацын хана манагүй ёстой аймшгийн барилга баригдаж байна лээ дээ. Нөгөө алдарт түркүүдээр бариулж байгаа гэсэн. Энэбишийн Мөнхочир гэдэг хүний бариулж байгаа барилга гэсэн. Баахан хүн алахаар барилга байна лээ дээ.