Нөөцийн махыг энэ сарын 15-наас борлуулж эхэлнэ

2023 оны 03 сарын 10

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өнөөдөр /2023.03.10/ нөөцийн махны борлуулалтын талаар мэдээлэл өглөө.


Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж 7858.9 тонн махны нөөцийг бэлтгэсэн бөгөөд энэ сарын 15-наас нийслэлийн есөн дүүргийн 457 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхлэх юм. Үүнтэй холбогдуулан нөөцийн махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагаанд хяналт шалгалт хийж, худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангаад байна. Үнийн хувьд үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөг буюу зах зээлийн ханшаас 2000-3000 төгрөгөөр хямдаар борлуулах юм.

Стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг энэ сарын 1-нээс тавдугаар сарын 15-нд хоёр шаттай хийхээр дүүрэг бүрд эхлүүлээд буй. Энэ хүрээнд одоогийн байдлаар зөвшөөрөлгүй 428 байгууламжийг буулгаж, 1429 мэдэгдлийг хүргүүлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зайлаа(202.9.47.22) 2023 оны 03 сарын 10

Нөөцийн ясаа шахах нь дээ

0  |  0
зочин(122.201.31.167) 2023 оны 03 сарын 10

зах зээлийн үнээ судлаж чададгүй юм уу одоо заоагдаж бгаа үнэнээс өндөр бна хэн авах пм

0  |  0
2(150.129.142.30) 2023 оны 03 сарын 10

Энэ тэгээд зах зээлийн үнээс 2000-3000 төгрөгөөр хямд уу.Харин үнэтэй л байна.

0  |  0
Top