Нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлнэ

2023 оны 03 сарын 10

Улаанбаатар хотод хийж буй бүтээн байгуулалт, мөн 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх шаардлагатайг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа онцолсон.

Тэрбээр “Нийтийн бие засах газар 24 байдгаас 19 нь тогтмол ажиллаж байна. Энэ жилийн хувьд 10 байршилд нэмж шинээр байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс 24 цагаар нийтийн бие засах газрын үйлчилгээг иргэдэд хүргэх, үйлчилгээ эрхлэх, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллах сонгон шалгаруулалтыг  зарласан тул хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцохыг урьж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top