Хамтран амьдрагчийнхаа 3 настай хүүд хүч хэрэглэж, хүнд гэмтээсэн Э гэгч этгээдийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2023.03.10/ мэдээлэл хийсэн.
Цагдаагийн мэдээллээр Э нь өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.2-т заасан ял шийтгэл эдэлж байсан бөгөөд 3 настай хүүхдийн хэрэгтэй холбогдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1, 12.1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг БГД-ийн прокурорын газарт хүргүүлсэн байна.
Тэгвэл Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл нь "Хүчиндэх" гэмт хэргийн заалттай юм.
Эмнэлгийн байгууллагаас хэвлэлд өгсөн мэдээллээр хүүхдийн биед үзлэг хийхэд мөч дээрээ шинэ, хуучин 1-3, 4-5 хоносон цус хуралттай, шулуун гэдэсний хэсэгт хавагнаж, цус хурсан шинэ гэмтэлтэй, гавал тархинд цусан харваа үүссэн, хүзүүний гуравдугаар нугаламд хугаралтай байжээ.
Сэтгэгдэл ( 3 )
teneg lalariin gaj dontong olnii nuden deer shuud tsaazal uy bodoj 3 han nastai huuhdiig huchindej zerlegeer zodoj janchij chadaj bnaa
Олны өмнө гэсгэн
Бууд бууд