Сүргээсээ төөрсөн хар сүүлт зээрийн 2 настай бодьгалыг сүрэгт нь нийлүүлжээ.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ойролцоох "Талст дөл ХХК”-ийн жонш боловсруулах үйлдвэрийн хашаанд нэг тооны хар сүүлт зээр байна гэх мэдээгийг 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр сумын иргэн Н.Ням-очирын өгчээ. Энэ дагуу тус газарт очиж 2 хоног тандалт ажиглалт хийж тус баяжуулах үйлдвэрээс урсан гарч буй бохир уснаас ундаалж байсан Монголын улаан номонд орсон нэн ховор хар сүүлт зээрийн 2 настай бодьгал байсныг өнөөдөр Тусгай хэрэгцээт газрын албан хаагчид нутгийн иргэдтэй хамтран тороор барьж тээвэрлэн Их нартын БНГ-ын хар сүүлт зээр нутагладаг хэсэгт аваачиж амжилттай суллаж тавьсан байна.
Энэ ажлын хийж гүйцэтгэснээр тус зэрлэг амьтан тус бохир уснаас хордох, гэрийн нохойд бариулах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлсжээ.
Сэтгэгдэл ( 0 )