Бишкекээс таван медальтай эх орондоо ирнэ

2023 оны 03 сарын 13

Сонсголын бэрхшээлтэй тамирчдын Ази, номхон далайн орнуудын анхдугаар наадам 2023 оны гуравдугаар сарын 2-11-ны өдрүүдэд Кыргызстаны нийслэл Бишкект боллоо.

Жүдо, чөлөөт бөх, сонгомол бөх, таеквондо, каратэ гэсэн төрөлд болсон тус наадмын бөхийн төрөлд Монголын 4 тамирчин дасгалжуулагч Э.Баттүшигийн удирдлага дор хүч үзснээс 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтай эх орондоо ирэхээр болов.

Тодруулбал, ОУХМ Намдагдоржийн Эрхэмбаяр чөлөөт бөхийн 65 кг-д алт, сонгомол бөхийн 67 кг-д хүрэл, Дашдоогийн Даваа-Очир чөлөөт бөхийн 70 кг-д мөнгө, ОУХМ Ширэндэвийн Батбаатар 86 кг-д хүрэл, Нансалмаагийн Бат-Эрдэнэ сонгомол бөхийн 77 кг-д хүрэл медаль тус тус хүртлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top