Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд нүүрсний гэх хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар өнөөдөр /2023.03.014/ мэдээлэл өглөө.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нүүрсний асуудал тойрсон сүүлийн 10 гаруй жилийн хугацааны хэргийг мөрдөн шалгаж байгаа учраас нэлээд хугацаа орохоор байгаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинээр хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдсон.
Монгол Улсын хилээр буюу Гашуунсухайт хилийн боомтоор Монгол Улсын хил нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийн серверүүд дээр хамтарсан Ажлын хэсэг хяналт, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Одоогийн байдлаар 11 мянга гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдоод байна.
Нэр бүхий УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдлууд үүсэж байгаа.
Өнөөдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаан дээр үндэслэн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын гурван гишүүний УИХ-ын гишүүнийг мөрдөн шалгах ажиллагаанд Их хурлын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэж, бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгаа.
Ж.Мөнхбат гишүүний хувьд эрүү үүсгэж, яллагдагчаар татагдсан. 2022 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөөгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өөрөө гаргасан байгаа учраас бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулаагүй, УИХ-аар өөрийнх нь гаргасан хүсэлтээр шийдэгдэх байх гэж харж байгаа" гэв.
Сэтгэгдэл ( 2 )
наранбаатар, аюур сайхан хоёрыг просто хардаж байгаа гэж ойлгож байна.өөрсөддөө хөрөнгө мөнгө зувчуулаж нэрээ бузарлах хүмүүс биш л дээ. учиргүй тансаг амьдралтай байх сонирхолч бараг үгүй л боловуу нэгэнт хэрэг үүсгэсэн тохиолдполд хуульч мөрдөгчид заавал нэг юм зүүх гээд үйлээ үзчихдэг гэм бийдээ өнөөдөөр хууль гээч маань яаж ч зүйл анги олж болохоор байгаа
Мөнхбат гэж зальт үнэг бнаа тэгээд бас зугтаачдаг монголын төрөөр наадахаа боль