Даваа гаригт (2023.03.13) болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлага, менежментэд шалгалт оруулах асуудал хөндөгджээ.
"Төв цэнгэлдэх хүрээлэн" компанийн 51 хувийг 1993 онд хувьчилсан бөгөөд ойр орчмынх нь газрууд жилээс жилд хумигдаж, олон давхар орон сууц баригдах болсон. Мөн тус хүрээлэнд тоглолт зохион байгуулж, орлого олдог ч 49 хувийг эзэмшдэг нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй. Өнгөрсөн жил л гэхэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтод нийслэлээс багагүй хөрөнгө зарцуулсан байдаг аж.
Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид засвар, үйлчилгээ хийгээд байдаг. Гэтэл нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй, ийм байж болохгүй. Ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулах хэрэгтэй. Нийслэлийн өмч эзэнгүй мэт байж болохгүй” гэдгийг анхааруулсан байна.
Сэтгэгдэл ( 5 )
Зөв шалгах хэрэгтэй, циркийг бас шалгамаар л байна шүү
ГЭНЭТ УХААРЧ. ХЯНАЛТ БАЙНГА БАЙХ ЁСТОЙ БИЗДЭЭ.
Төв Цэнгэлдэхэд байрлаад үйл ажиллагаа явуулаад байдаг аж ахуйн нэгжүүдэжс эхэлж шалгах хэрэгтэй
kkk oir toirnii gazar duussan odoo tsengeldehee buulgah uu daa ai kkk\n
Харин тиймээ, ёстой гайхдаг шүү. Нямдаваа гэж хүн авсан гэж л сонссон. Цаана нь хэн байдгийг мэдэхгшй. Хотын дарга гэнэт сэрсэн юм шиг, юу болоо вэ.