Шилдэг эмэгтэй гол дүр төрөлд Оскар гардсан анхны ази эмэгтэй болох жүжигчин Мишель Йеогийн нөхөр Жан Тодт эхнэртээ баяр хүргэлээ.
Тэрбээр Мишель Йеод хандан “Цэвэр бэлэг, асар их аз жаргалын мөч! Энэ бол зам! Шилдэг эмэгтэй гол дүр төрөлд Оскар авсанд бахархаж байна, Мишель” хэмээн бичиж хамт авахуулсан зургаа цахим хуудсандаа тавьжээ.
60 настайдаа анхны Оскараа гардаж буй Мишель Йогийн тоглосон “Everything Everywhere All at Once” кино энэ удаагийн Оскарын наадмаас нийт долоон төрөлд шагнал хүртсэн юм.
Олон улсын автомашины холбооны Ерөнхийлөгч асан Жан Тодт, Мишель Йео нар 2004 онд гэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )