Шилдэг эмэгтэй гол дүр төрөлд Оскар гардсан анхны ази эмэгтэй Мишель Йогийн тухай 10 баримтыг хүргэе.
Мишель Йео Чу-Кхенг нь 1962 оны наймдугаар сарын 6-нд Малайзад хятад гэр бүлд төрсөн. Багадаа спортод сонирхолтой байсан жүжигчин бүсгүй бүжгээр хичээллэдэг.
Мишель 15 настайдаа эцэг, эхийн хамт Лондонд иржээ. Лондонд Хатан хааны бүжгийн академид балетаар суралцсан Мишель Йео тус сургуулийг Бүжиг дэглэлт, драмын урлагийн чиглэлээр төгссөн байна.
Мишель Йео “People” сэтгүүлээс зарласан Хамгийн сайхан 50 хүний жагсаалтад багтаж байсан билээ.
1983 онд бүсгүй “Малайзын мисс” болж байв. Үүнийхээ ачаар Мишель Жеки Чаны хамт телевизийн рекламд тогложээ.
Тэр дорнын тулааны урлагийг харуулсан кинонуудаар гараагаа эхэлжээ. Түүнийг бид “Гэтэж буй бар, мярааж буй луу”, “Кунг-фу панда 2”, “Гейшагийн дурсамж”, “Шан-Чи ба 10 бөгжний домог” зэрэг киногоор нь сайн мэднэ.
Мишель англи, малайз, хятад хэлээр ярьдаг.
Карьер нь ид үедээ явж байхдаа 1996 онд Мишель зураг авалтын үеэр хоёр хавиргаа хугалж, нуруу нугасандаа гэмтэл авчээ. Үүнийхээ дараа эмчилгээний үеэр жүжигчин бүсгүй сэтгэл гутралд орж, хүнд үеийг туулсан байна.
Мишель 1988 онд Хонконгийн бизнесмен Диксон Пунтай гэрлэж, 1992 онд салсан. Гэхдээ тэд сайхан харилцаатай хэвээр үлдэж, Мишель Йео хуучин нөхрийнхөө охины загалмайлсан эх болжээ.
Тэр экс нөхрийнхөө эхнэртэй ч найзалдаг аж.
Жүжигчин бүсгүй 2004 онд Олон улсын автомашины холбооны ерөнхийлөгч Жан Тодтой гэрлэжээ.
Мишель Йео Берлин, Каннийн кино наадмын шүүгчээр ажиллаж байсан.
Сэтгэгдэл ( 0 )