Америкийн кино академийн 95 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотод болж байна.
Энэ удаагийн Оскарын наадамд хачирхалтай мэдрэмж төрүүлэм “Everything Everywhere All at Once” кино хамгийн олон төрөлд нэр дэвшээд байгаа билээ.
Нийт 11 төрөлд нэр дэвшсэн “Everything Everywhere All at Once” кинонд туслах дүр бүтээсэн жүжигчид болох Ке Хюи Куан, Жейми Ли Куртис нар Шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүрийн төрөлд ялалт байгууллаа.
Вьетнам-Америкийн жүжигчин Ке Хюи Куан, Америкийн жүжигчин, зохиолч Жейми Ли Куртис нар ийнхүү анхны Оскараа гардаж байна.
Сэтгэгдэл ( 0 )