ОСКАР 2023 | Лэди Гага үзэгчдийн талархлыг хүлээв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 13

Академийн 95 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд дуучин Лэди Гага хүрэлцэн ирлээ.

Оргилуун дарсны өнгөт хивсэн дээр алхах түүний зургийг авахаар ирсэн нэгэн зурагчин бүдэрч унасан бөгөөд түүнд туслахаар сандран гүйж буй Лэди Гага үзэгчдийн талархлыг хүлээгээд байна. 

Тэрээр улаан хивсний ёслолд Vеrsace брэндийн торон даашинзаар гоёсон бол тайзан дээр үзүүлбэр үзүүлэхдээ хар футболк, уранхай жийнс, Converse брэндийн кет өмсжээ.

 

 

Үнсгэлжин мэт дүрээ хувиргасан тэрээр тайзнаа нүүр будалтгүйгээр гарч ирэн, "Энэ бол миний үнэхээр гүн гүнзгий талуудын нэг. Бид бүгд бие биедээ хэрэгтэй. Энэ амьдралыг туулахын тулд бидэнд маш их хайр энэрэл хэрэгтэй. Бидэнд заримдаа баатрууд хэрэгтэй болдог. Тэдгээр баатрууд бидний эргэн тойронд бий. Зүрх сэтгэл чинь эмтэрсэн ч гэлээ өөрөө өөрийнхөө баатар болж чадна шүү" хэмээгээд "Hold My Hand" дуугаа толилуулжээ.

Уг дууг тэрээр "Top Gun" киноны найруулагч Тони Скотод зориулан дуулжээ. 

 

 

Түүний эдгээр үйлдлүүдээр бахархсан шүтэн бишрэгчид нь олон нийтийн сүлжээг дүүргэж байна.

Лэди Гага төгс нүүр будалт, гоёмсог даашинзаар өөрийгөө халхлах шаардлага байсангүй. Өөрийнхөөрөө, тухтай байгаагаа харуулсан тэрээр энэ үдшийн онцлох зочдын нэг байлаа. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхтайван.(66.181.161.147) 2023 оны 03 сарын 18

Эцсийн эцэст хүн эхэлж өөрсдийг нь бий болгосон эгэл оршихуйгаа санаж,буцаж очихийг хүсдэг.Өнгөрсөнд нь үлдсэн тэр эгэл энгийн амьдралдаа өөрөө өөрийнхөөрөө байсанаа гэнэтхэн ухаардаг.Төгс төгдөлдөр байхын зовлонго мартдаг.мартуулдаг зүйл бол эгэл оршихуй!

1  |  0
Top