ОСКАР 2023 | Хөтлөгч Жимми Киммел Уилл Смитийг элэглэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 13

 

95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол эхэллээ. Энэ үдшийн гол хөтлөгч болох Жимми Киммел нээлтийн ёслолын үеэр өнгөрсөн жил болж өнгөрсөн үйл явдлыг дахин сануулж хошигнов. 

Тэрээр "Энэ бол та бүхний хувьд онцгой үдэж гэдгийг бид мэднэ. Бид таныг хөгжилтэй байгаасай гэж хүсэж байна. Мөн та бүхнийг аюулгүй байгаасай гэж хүсэж байна... Хамгийн чухал нь би бас аюулгүй байгаасай.

Хэрэв энэ театрт хэн нэгэн шоуны үеэр хүчирхийлэл үйлдвэл танд "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал гардуулж, 19 минутын турш үг хэлэх эрх олгох болно. 

Хэрэв та бүхний хэн нэгэн нь тоглоом шоглоомдоо бухимдаад, энд ирж онигоонд орохоор шийдсэн бол энэ тийм ч хялбар зүйл биш байх болов уу. Учир нь миний хэдэн найзуудыг давж гарах хэрэгтэй болно" хэмээгээд "Мандалориан" киноны од Педро Паскаль, "Хүн аалз" киноны жүжигчин Эндрю Гарфилд зэрэг алдартнуудын нэрийг дурджээ. 

 

 

Өнгөрсөн жилийн шагнал гардуулах ёслолын үеэр Уилл Смит хөтлөгч, комедиан Крис Рокыг алгадсан. Үүнээс хойш олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хоёр удаа уучлалт гуйсан Уилл Смит одоог хүртэл биечлэн уулзаагүй яваа тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ. 

Жүжигчин Уилл Смит Холливудын хамгийн чухал үдэш Крис Рокийг тайзан дээр алгадсан нь олон хүнийг цочирдуулсан. Өнгөрсөн жил болж өнгөрсөн энэхүү явдлаас үүдэн Академи энэ жил "Хямралын баг" нэртэй хэсэг ажиллуулахаар зэхжээ. Асуудал гарсан үед түргэн, шуурхай арга хэмжээ авах "Хямралын баг"-ийн тухай Академийн гүйцэтгэх захирал Билл Крамер дурдсан бөгөөд ямар ч нөхцөл байдалд аюулгүй байдал хангаж ажиллах болно гэдгээ амласан юм. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.154) 2023 оны 03 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(129.205.113.154) 2023 оны 03 сарын 15

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  1
sda(192.82.83.97) 2023 оны 03 сарын 14

sd a we

2  |  0
sd(192.82.83.97) 2023 оны 03 сарын 14

sd

0  |  2
Top