ОСКАР 2023 | Хөл хүнд Рианна улаан хивсний ёслолд хүрэлцэн ирэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 13

 

Дуучин Рианна 95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирлээ. Хөл хүнд болсноо Super Bowl хагас цагийн шоуны үеэр дэлхий даяар зарласан тэрээр "Alaïa" арьсан хувцасны брэндийн даашинзаар гоёжээ. 

Рианна "Black Panther: Wakanda Forever" киноны "Lift Me Up" дуугаараа "Шилдэг дуу" номинацид нэр дэвшээд байгаа билээ. Оскарт анх удаагаа нэр дэвшиж байгаа тэрээр энэ үдэш үзүүлбэр үзүүлнэ. 

Бүх цаг үеийн хамгийн загварлаг хөл хүнд бүсгүйгээр тодроод байсан тэрээр энэ удаад ч мөн загварлаг нэгэн гэдгээ батлан харуулаад байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top