Засгийн газрын тэргүүн энэ оны эхэнд чуулганы хуралдаан дээр хэлсэн үгэндээ төмөр зам, авлига, албан тушаалын хэрэг, Монголбанкны захирлуудын мөнгө хүүлэлт зэрэгтэй хатуу тэмцэхээ илэрхийлж байсан. Хэлсэн үгэндээ ч хүрч Банк бус санхүүгийн байгууллагатай Монголбанкны удирдлагын нэрсийг олон нийтэд зарлаж, С.Батдөл зэрэг төмөр замын хэд хэдэн албан тушаалтныг өдгөө хууль хяналтынхан шалгаж байгаа.
Тэгвэл чуулганы хуралдаан дээр онцгойлон анхааруулсан нийслэлийн газрын наймааг цэгцлэх ажилдаа гүйцэтгэх засаглалын тэргүүн ханцуй шамлан орсон бололтой. Энэ талаар өчигдрийн /2023.03.15/ Засгийн газрын ээлжит хуралдаан дээр Ерөнхий сайд нэлээд ширүүхэн анхааруулсан гэнэ.
Нийслэл хотын газрын наймааны асуудал аль тэртээ 2000 оноос эхлэлтэй гэгддэг. Муу нэртэй, луу данстай М.Энхболд хотын дарга байхдаа олон газрыг хууль бусаар зарсан гэж яригддаг. Түүнээс хойших хотын дарга нарыг ч газрын хууль бус олголт тойроогүй. Бүгд л энэ төрлийн асуудалд нэр холбогдож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр тухай нь гарч байлаа. Гэсэн хэдий боловч хууль хяналтынхан шалгадаггүй, шалгасан ч тодорхой үр дүнд хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаад газрын наймааг тойрсон хэргүүдийг эзэн холбогдогчидтой нь хамт олон нийтэд тун удахгүй мэдээлэхээр болсон байна. Тэр дундаа Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайг хууль бусаар зарсан, барилга орон сууц барьсан зэрэг асуудлыг хөндөн тавихаар болжээ. Тухайлбал, Шастины нэрэмжит Гуравдугаар төв эмнэлгийн эзэмшилд байсан газруудыг зарсан, тухайн газартаа барилга орон сууц барьсан асуудал багтжээ. Мөн төмөр зам руу тулгаж барьсан “Их наяд” худалдааны төв зэрэг томоохон газар олголтыг хийсэн албан тушаалтнуудын нэрсийг ил болгох аж. Ингэхдээ тухайн газар олгох үед ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газар болон холбогдох хууль хяналтын байгууллагуудаар шалгуулах юм байна.
Ер нь Улаанбаатар хотын газар олголт ямар ч эмх цэгцгүй явж ирснийг олон нийт шүүмжилдэг. Автомашинтай бүү хэл явган зорчиход ч хэцүү болтол хотын төвдөө байшин барьж, хашаалсныг “Бетонон ой” гэж хүртэл шүүмжилдэг. Эхний ээлжид элдэв торон хашаануудыг ээлж дараалан буулгаж байсан бол ийнхүү зах замбараагүй байшин барилгууд болон хууль бусаар газар олгосон асуудлыг Засгийн газраас цэгцлэхээр болсон нь тун сайн хэрэг.
Улаанбаатар хотын иргэд зам дээрээ өдөржин түгжирч байгаагийн гол шалтгаан нь ч эмх замбараагүй газар олголт, байшин барилгууд мөн.
Харин энэ бүх асуудлыг нэг мөр шийдэж, цаашид нийслэлийн газар олголтыг эмхэнд нь оруулахаар ийнхүү Засгийн газраас шийдсэн байна.
Т.ДАРХАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Материал Импекс ХК-ний эзэн буюу Зоригийн хоёр охид болох Цолмон ба Тогос нь АНУ-ын Денвер хот дахь Колорадогийн Их Сургуульд хоёулаа хувиараа сурч, бакалавр зэргүүд авцгааж, одоог хүртэл АНУ-д амьдраад, тэндээ өндөр цалинтай ажлууд хийцгээж байгаа юм.
Яг зөв шүү.Эмнэлэгүүдийн хашаанд дах гарууд,Сургуулиудын хашаан дах газрууд,цэцэрлэгүүдийн хашаан дах газрууд, ОСнуудын дундах нийтийн эзэмшлийн цэцэрлэг талбайнууд, бас дээрээс нь МҮЭ-ийн барилга байгууламжууд,МХЗЭ_ийн барилга байгууламжууд,Оргил рашаан сувилалын хашаан дах газар,Монголын ахмадын холбооны байшин газар, цэцэрлэг,мөн Холбооны шинэ байр барьж бсан МҮЭн Соёлын ордоны хойнхо замын ард байсан дутуу барилга газартай гэх мэтээр хотынхонтоы хуйвалдаж шамшигдуулсан дээрх байгууллагуудын тухайн үеийн шийдвэр гаргасан нөхдийг бүгдийг толгой дараалан шалгаж шоронд нь хатаагаарай.
Хакухогийн байрны хажуугаар хүн явах зайгүй болтол байшин барьчихсан. Алтан байшин ч бай тэр газар хүн ер нь амьдрахыг хүсэх үү? Амьдрах орчин байтугай зорчих орчин алга. Овооролдсон байшингууд. Үнэхээр харамсалтай тэр сайхан газрыг ийм болгочих гэж. Заримыг нь нураавал тарна.
хавдар судлалын буудал дээр улсын өмчийн цэцэрлэгжилт компаний газар дээр нэг нөхөр хувийн барилга бариж бн
Чадахгүйн бж..хотыг балгас болгосон хотын дарга нар тэргүүтэй дүүрэг,хорооны тэдний гар хөл,хамаатан садангууд бүлэг байна шдээ