Сэлэнгэ аймаг нь их ойн арга хэмжээгээ энэ сарын 22-23 ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх гэнэ. Газар тариалангийн бүс нутаг, хилийн боомт хот гээд олон статустай энэ аймгийн хэд хэдэн сумын 80н жил энэ онд тохиож байгаа юм. Тодруулбал аймгийн төв болох Сүхбаатар, Алтанбулаг, Орхон, Баянгол сумдууд эдгээр өдрүүдэд 80 жилийн ойн арга хэмжээгээ зохион байгуулах юм байна. Ер нь ойн арга хэмжээг угтаад сумдууд болон аймгийн төв СБ сум нь бүтээн байгуулалтын олон ажил хийгээд байгаа. Аймгийнхаа их ойг тэмдэглээд өнгөрөх биш сүүлд нь үлдэцтэй бүтээн байгуулалтын ажил хийхэд аймгийн удирдлагууд онцгойлон анхаарчээ. Тухайлбал СБ суманд 5000 хүний суудалтай төв цэнгэлдэх, төв зам болон гэр хорооллын замыг хатуу хучилттай асфальтан зам тавьж, зам дагуух гэрэлтүүлгийн ажил болон олон тохижуулалтын ажил хийж хийхээр тусгажээ. Мөн аймгийн төв дэх гэрэлт хөшөөний барилгыг шинэчилж ард иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм. Үүнд ч иргэд тун сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм. Энэ жил аймгийн 80н жилийн ойтой холбогдуулан өмнөх жилүүдийнхээс илүү бүтээн байгуулалтын ажил хийж байгаа юм байна. Сэлэнгэ аймгийн 80н жилийн ойн арга хэмжээ энэ сарын 20н буюу ирэх лхагва гарагт спорт, урлагийн наадмаар эхлэх гэнэ. Автомашин, мотоциклийн уралдаан болон сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар теннис гэсэн спортын арга хэмжээ зохион байгуулахаас гадна урлаг соёлын алдартнууд ирж ая дууны цэнхэр хадгаа Сэлэнгэчүүддээ өргөн барих нь ээ. Хамгийн гол нь энэ өдөр 80н жилийн түүхтэй Сэлэнгэчүүд төв цэнгэлдэх болон гэрэлт хөшөө цогцолбороо албан ёсоор хүлээн авах юм.
Сэтгэгдэл ( 0 )