Засгийн газраас нийслэлд хууль бус олгогдсон болон газрын наймааны асуудлыг хөндөхтэй зэрэгцэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нарын дунд дайн дэгдлээ.
Тодотговол, Төрийн нарийн бичгийн дарга нь Засгийн газрын тогтоол шийдвэрийн эсрэг ажиллаж, сайдтайгаа ойлголцоогүй улмаас ажлаасаа буусан. Өнгөн талаас нь харвал Э.Баттулга, Б.Бат-Эрдэнэтэй үл ойлголцсон. Цаад агуулгаар нь харвал том толгойтой Төрийн нарийн бичгийн дарга Засгийн газрын бодлого чиглэлийн эсрэг ажилласан гэх шалтгаан байна. Тиймдээ ч Төрийн нарийн бичгийн даргыг суудлаас нь буулгасан тушаал гарсан цагаас эхлэн, салбарын сайд маань газрын наймаа ч хийж, мөнгө төгрөг ч “гулсуулсан” бололтой мэдээлэл давалгаалж байна. Харин энэ бүгдэд хариулт өгөх зорилгоор Б.Бат-Эрдэнэ сайд хэвлэлийнхэнд хандаж бодит мэдээлэл өгсөн. Юуны өмнө “Э.Батболд даргатай уулзсан дахиад хоёр, гурван хоногийн хугацаанд үргэлжлүүлж бид материал гаргаж, таньтай холбоотой "балбах" ажиллагааг хийнэ гэдгээ албан ёсоор надад хэлсэн” хэмээн салбарын сайд нь мэдэгдэж байна лээ.
Сайдын хувьд Төрийн нарийн бичгийн даргатайгаа ойлголцож ажиллаж чадахгүй байгаа учраас ажлаас нь чөлөөлж өгөх хүсэлтийг Засгийн газарт уламжилсан байна. Учир нь Э.Баттулга дарга МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээр бамбай хийж, сайдынхаа эсрэг ажилласан бололтой. За тэгээд манайхны хийж чаддаг улс төр нь нэгнээ харлуулах байдаг хойно доо. Гэхдээ цаг хугацаа шүүх засаглал үнэн мөнийг харуулах бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга том толгойдоо дийлдэж өөрөө унав уу, эсвэл Засгийн газар томилгооныхоо алдааг залруулж, түүнийг халав уу гэдэг асуултын хариу хэзээ нэгэн цагт гарч таарна.
Ямартай ч Б.Бат-Эрдэнэ сайдтай холбогдох мэдээлэл дунд дуучин Д.Болд болон Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарын нэр бий. Гэхдээ 48 иргэнд газар олгосон мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. Харин энэ үеэр сайд “Салбар яамнаас өнгөрсөн хугацаанд аль болох газар нэмж олгохгүй чиг үүргийг баримталж ирсэн. Ер нь олгох газар ч байхгүй юм билээ. Богд хаан уулын дархан цаазат газрын 5594 га газрыг улсын тусгай хамгаалалтын бүсэд албан ёсоор шилжүүлсэн. Ингэснээр тухайн газар дахин ашиглагдахаас сэргийлэх арга хэмжээг авч чадсан. Энэ газар нь өнөөдрийн түвшинд газар олгож, үл хөдлөх хөрөнгөөр барилгажсан хэсгүүдийг тулгаж оруулсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Зөвшөөрлийн тухай хуулиар газрыг зөвхөн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгохоор болсон. Тэгээд ч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль гэж бий. Энэ хуулиар хэн нэгэн этгээдэд газар бэлэглэх ямар ч боломжгүй” гэдгийг тайлбарласан юм.
Мэдээллээс харахад дуучин Д.Болд долоон жилийн өмнө Нүхтийн аманд орон сууц худалдан авсан, тухайн хаус худалдан авсантай холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан гэдгийг энэ үеэр дурдлаа. Мөнхүү Зайсангийн ам, Арцат, Нүхтийн ам гэх мэт газруудад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан иргэдийн газар олголтыг хийсэн. Үндсэн хуулийн тавдугаар зүйлд "Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална" гэж заасан байдаг. Мөн Иргэний хуульд үүнтэй холбоотой заалт байдаг. Нийт 2.7 га газар олгож, бэлэглэсэн асуудал байхгүй гэдгээ ч дурдлаа. Харин Горхи-Тэрэлж дээр 48 уугуул иргэнд газар олгосон. Үүн дотор Д.Батбаяр, Т.Баясгалан нарын нэр орсон юм байна. Өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны А/466 тоот тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах эрхийн гэрчилгээг олгосон юм билээ. Бид уугуул иргэдэд газрыг олгосон. Зарим нь яамны гадна эсэргүүцэл илэрхийлж, суулт зарлаж байжээ. Тус яаманд үүсээд байсан нэг асуудал гэвэл Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Хуулийн хэлтсийн дарга С.Цогтгэрэлийг ажлаас чөлөөлсөн шалтгаанаа Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "5ш" хөтөлбөрийн хүрээнд чөлөөлсөн гэж мэдэгдсэн. Гэхдээ ажлаас чөлөөлөх тушаалыг гаргахдаа өөрийн туслахаараа тушаал бичүүлээд өөрөө гарын үсэг зураад Төрийн захиргаа удирдлагын газрын даргаа авчирч тамга даруулсан гэнэ. Энэ нь хууль зөрчсөн хэмээн Б.Бат-Эрдэнэ сайд үзжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Бат-эрдэнэ бол хонины арьс нөмөрсөн чоно. Барин тавин худал ярьж явдаг
БИ ХОТЫН УУГУУЛ ГАЗРАА АВЪЯА МАЛ МИННЬ. ТЭРЭЛЖИЙН УУГУУЛ ГЭНЭ ШҮҮ
Бат-Эрдэнэ ч асуудалтай. Дураараа авирлаж чадахгүй болохоороо яамыг бүхэлд нь харлуулах үйл ажиллагаа хийж байна. Аймаар хүн шдээ
Батэрдэнэ бол чадваргүй мантуу толгойт
уугуул иргэд нь газраа авмаар байна ккк