Байгууллагын сургалтын ОНЦЛОХ трэнд I WALL ART TEAM BUILDING

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17


Шинэ үеийн WORK SHOP - “ART-EDU” хөтөлбөрийг танилцуулж байна

“Prima Artzone LLC” байгууллагын үүсгэн байгуулагч, урлагийн онол судлаач, куратор Б.Мичидмаагийн удирдан явуулж буй бие хүний оюуны хөгжилд зориулсан “Art-edu” урлагийн боловсрол олгох хөтөлбөр байгууллагын сургалт, хөгжлийн түвшинг шинэ шатанд гаргаж эхэллээ.

Шинэлэг, өвөрмөц, орчин үеийн хэв маяг, сургалт, агуулгатай “Хувь хүний хөгжилд зориулсан урлагийн боловсрол олгох хөтөлбөр”-т албан байгууллагууд хамрагдах хүсэлтэй байдгийн нэг шалтгаан нь “Wall Art Team Building” буюу баг, хамт олноороо гүйцэтгэх уран зургийн практик дасгалын хэсэг байдаг.

Сургагч багшийн тусламжтайгаар багаараа хамтран оффисынхоо ханыг чимэглэх хамтын бүтээл төрүүлдэг энэ хэсэг хамт олны сэтгэл зүй, эв нэгдэл, чин сэтгэлийг хөдөлгөж, гайхалтай мэдрэмж төрүүлдэг ажээ.  

Урлагийн оролцоотой аливаа сургалт, мэдээлэл нь ажилчдын танин мэдэхүйн хүрээг тэлж, мэдлэг хуримтлуулах, хөгжиж дэвших, урам зоригтой болох мэдрэмжийг илүү нэмэгдүүлдэг байна.  
 

Тухайлбал, урлаг, уран зургийн шинэ соргог мэдээлэл, практик хосолсон сургалтууд өдөр тутмын ажилдаа хэт төвлөрч, нэгэн хэвийн байдалд дасан зохицсон ажилчдыг сэргээж, тархины тодорхой хэсгүүдийг хөгжүүлж, шийдвэр гаргах, асуудлыг логик гаргалгаатай хялбар ойлгоход дөхөм болдог ажээ. Бүтээлч сэтгэлгээ үүсэхэд мотив болж, хайрцагнаас гадна бодож сэтгэхэд тусалдаг гэсэн үг.

Бие хүний оюуны хөгжилд зориулсан “Аrt-Edu” урлагийн боловсрол олгох хөтөлбөрийг байгууллага, хамт олноороо захиалснаар “Урлагийн үндсэн мэдлэг” визуал урлагийн боловсрол олгох болон “Урлагийн нөлөөлөл”-ийн тухай лекциэс сонгон сонсож,

Б.Мичидмаа: Уран зураг нь дотоод хүнтэйгээ холбогдох гүүр болж өгдөг тул баг, хамт олноороо илүү бүтээлчээр бодож, сэтгэж, ажиллах боломжийг өгдөг.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top