Хүйтэн дайны үеийнх шиг нөхцөл байдал үүсэхээс Монгол Улс болгоомжилж байна

2023 оны 03 сарын 19

Их Британийн “The Times” цахим хуудаст энэ сарын 14-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаар нийтлэл гаргажээ. Уг нийтлэлийг орчуулан хүргэж байна.


“Дэлхий хүйтэн дайны нөхцөл байдал руу шилжиж байна. Барууны улс орнууд зэр зэвсгийн зардалд (AUKUS-цөмийн шумбагч онгоцны хэлэлцээр зэрэг) зарцуулж буй төсвөө хөгжиж буй улс орнуудад чиглүүлсэн бол илүү утга учиртай байх байсан” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. 

Барууны улсуудтай геополитикийн болон цэрэг зэвсгийн сөргөлдөөнтэй буй авторитар дэглэм бүхий Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд шахагдсан ардчилсан Монгол Улсын эмзэг нөхцөл байдлыг ойлгож хандахыг тэрээр олон улсаас хүсэж байна.

"Их гүрнүүдийн сөргөлдөөнөөс хамгийн их хохирч үлдэх нь хөгжиж буй жижиг улс орнууд байх болно. Гэр бүл салахад хүүхдэд хамгийн хүнд тусдагтай адил” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд хэллээ.

Улс орон бүр үндэсний аюулгүй байдлаа хангахыг хүсэж байгаа нь мэдээж. Гэхдээ улс орнууд дайнд зарцуулж буй тэр их мөнгөө энгийн иргэдийн сайн сайхны төлөө, байгаль орчноо хамгаалахын төлөө зарцуулбал үр дүн, утга учир нь дайн байлдаанаас хавьгүй илүү гэдгийг Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Украинд халдсан Оросын түрэмгийлэл болон Хятадын баримталж буй шийдэмгий бодлогыг эрс буруушааж буй барууны улс орнууд Америк болон түүний холбоотнуудын талд орох уу, эсвэл Орос болон Хятадын талд зогсох уу гэдэг шахалтыг жижиг улс орнуудад тулгаж байгаа нь тэднийг сонголтгүй, буланд шахсан хэцүү байдалд оруулж байна гэж Л.Оюун-Эрдэнэ үзэж байна.

Зүүн өмнөд Азиас Латин Америк хүртэлх улс орнуудын удирдагчид тэдний цэрэг зэвсгийн болон худалдааны хамтрагч болох Хятад улсыг тусгаарлах үзэгдэлд тийм ч таатай хандахгүй байгаа юм.

Их Британиас зургаа дахин том газар нутагтай ч Ирланд улсын хүн амаас бага буюу 3.5 сая хүн амтай Монгол улс шиг нөхцөл байдалд байгаа улс орон цөөн. “Монгол Улс хоёр том гүрний дунд байрладаг, далайд гарцгүй, хөгжиж буй орон гэдгээрээ онцлог нөхцөл байдалтай. Хоёр авторитар гүрний дунд хавчуулагдсан хэрнээ ардчилсан нийгмийг цогцлоох гэж хичээж буй улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй” гэж Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Тэрбээр энэ улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд юм. Монгол улс шатахуун болон хийн импортоор ОХУ-аас хамааралтай байдаг бол Монголын уул уурхайн бүтээгдэхүүний болон ноолуурын гол экспортлогч нь БНХАУ билээ. Монголын зэвсэгт хүчин хоёр том хөршийн өмнө хүчин мөхөс бөгөөд төв Азид алслагдсан газар зүйн байршлаас болоод Украйн шиг зэр зэвсгийн тусламж аваад байх боломж хомс юм.

“Рио Тинто” групптэй амжилттай хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газар дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу Толгой ордын гүний уурхайн олборлолтыг эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ёслолд оролцлоо. Монгол Улс В.Путинд эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжилж Украйн руу халдсан Оросын түрэмгийллийг буруушаах санал хураалтад Хятад, Иран, Энэтхэг зэрэг улсын хамт түдгэлзсэн санал өгсөн нь НҮБ-ын өмнө өөрсдийгөө таагүй байдалд оруулсан юм.

“Түдгэлзэнэ” гэдэг бол амаргүй шийдвэр ч гэлээ бид дипломат тэнцвэрийг хадгалахын тулд энэ цаг үед бидний хийж чадах хамгийн зөв алхам гэж тус улсын Ерөнхий сайд хэлж байна. “Монгол Улс далайд гарцгүй ч гэлээ Монголын ард түмэнд үзэл санааны хязгаар гэж үгүй. Монголчууд эрх чөлөө, ардчиллын талд тууштай зогсож, түүнийгээ хайрлан хамгаалдаг улс. Гэхдээ хэрэв та миний оронд байсан бол юу хийх байсан бэ” гэж тэрбээр асуув. “Орост тавьж буй барууны хоригийг буруутгахгүй ч Монголтой адил жижиг улс оронд тусч буй сөрөг үр дагаврыг анзаарахгүй өнгөрч болохгүй гэдгийг тэрбээр онцолж байна. Европын холбоо ОХУ-ын агаарын тээврийн компаниудад хориг тавьсны хариуд Орос улс барууны онгоцнуудыг өөрийн агаарын орон зайд нисэхийг хориглосон. Үүнээс болж Монгол Улсын агаарын орон зайнаас олдог төлбөрийн орлого тасалдаж байна. Хятад Улс “Тэг ковид” бодлогыг хатуу баримтлан хилээ удаан хугацаагаар хааснаас шалтгаалж Монголын эдийн засаг бас хохирол амссан. Энэ бүхэн биднээс үл шалтгаалах нөхцөл байдал боловч манай ард түмний аж амьдралд шууд сөрөг дагавар үзүүлж байдаг. Зүйрлэж хэлбэл, далайн эргийн шуургатай адил. Давлагаа эргийн хадыг алгадна. Далай байдгаараа, хад ч хэвээрээ. Гэвч хүчтэй давлагаанд шидэгдсэн загас, жараахай дунд нь үрэгдэж байдаг” гэж тэрбээр жишээ татан ярилаа.

М.ЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(71.239.25.243) 2023 оны 03 сарын 22

hamgiin gaigui ajillaj baigaa eyrunhii said n Oyun erdene yumdaa.

2  |  0
Нямдаваа(202.131.229.122) 2023 оны 03 сарын 22

Сайхан үг хэлсэн байна. Амжилт хүсье.

2  |  0
Unshigch (31.164.60.105) 2023 оны 03 сарын 20

Hyiten dahin ene Ter geed tom Tom byltreed yahav..\nHend ni ch yaj byaldyychilj pyaldaganaad yne hyrdeggyi yanhan baij olon um yariad yahav...\nDanhar tolgoit oo, TA MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin offshort nuusan 40 terbum dolloriiig yagaad oruulj irehgyi baina ve ??????\n\n\n\n

1  |  0
Bolor (64.119.20.174) 2023 оны 03 сарын 20

Zuwuu zuw ta sain ajillaj baigaa

0  |  0
Зочин(86.111.138.145) 2023 оны 03 сарын 19

Mash zub zuitei shiidber shuu!\nTubiig sahih ni Mongol ulsiin hubid hamgin zub shiidber um\n

1  |  0
7(66.181.160.101) 2023 оны 03 сарын 19

Зөвөө зөв

3  |  0
Top