ОБЕГ: Алба хаагчид цол нэмлээ

2023 оны 03 сарын 17

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар олон жил ажлын амжилт, үр бүтээл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдад цол олголоо.

Дэд хурандаа цолоор, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн судалгаа, нийгмийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Д.Чулуунцэцэг, мөн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, хошууч Г.Ганчимэг, Хяналт шалгалтын газрын дүн шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Нямдорж, Үндэсний аврах бригадын Санхүү, үйлчилгээний албаны дарга-ахлах нягтлан бодогч, хошууч Д.Мөнхцэцэг нарыг,

Хошууч цолоор, ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, ахмад Ц.Уянга, НОБГ-ын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн захирагч, ахмад Г.Отгонбаатар, Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн зарлан мэдээллийн системийн сүлжээ, удирдлагын системийн инженер, ахмад Э.Батзориг, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургагч багш, ахмад Э.Сэржмядаг нарыг,

Ахмад цолоор: ОБЕГ-ын Хяналт шалгалтын газрын улсын нөөц, санхүүгийн хяналт, шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Л.Онон, Бодлого төлөвлөлтийн газрын бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч О.Цэнд-Аюуш, Санхүү, ар талын газрын хөрөнгийн хөдөлгөөн, бүртгэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Ариунсэтгэл, техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч А.Батдорж, НОБГ-ын аврах багаж тоног төхөөрөмжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Батболд, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургагч багш, ахлах дэслэгч А.Золжаргал, Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн эрсдэлийн судалгаа хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан, ахлах дэслэгч Д.Нарантуяа, эрдэм шинжилгээний ажилтан, ахлах дэслэгч Т.Өсөхжаргал, галын инженер-судлаач, ахлах дэслэгч Д.Балжинням нарыг,

Ахлах дэслэгч цолоор, НОБГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б.Дөлгөөн, Сүхбаатар  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч З.Тэмүүлэн, ангийн салааны захирагч, дэслэгч Б.Бат-Энх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Ч.Батсайхан, Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн сургалтын албаны нохой сургагч, дэслэгч Д.Мөнх-Эрдэнэ, 111 дүгээр ангийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, дэслэгч Б.Ганболд нарыг,

Дэслэгч цолоор, ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Нарантуяа, НОБГ-ын ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах ахлагч Б.Халиунцэцэг, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн салааны захирагч, ахлах ахлагч Б.Баянбаатар, 113 дугаар ангийн ахлах нягтлан бодогч, дэд ахлагч Х.Даваажаргал, 115 дугаар Техникийн албаны Засварын салбарын дарга, оношилгооны инженер З.Орхонсүрэн, Хангалтын албаны чанар, стандарт хариуцсан мэргэжилтэн, ахлагч Б.Лувсанмаа, 09 дүгээр ангийн хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах ахлагч Г.Мөнхзул нарыг,

Сургагч ахлагч цолоор, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын ахлагч, ахлах ахлач П.Дэлгэрсайхан, Химийн ажиллагааны салбарын ахлагч, ахлах ахлагч Н.Билгүүн нарыг тус тус шагнав.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Бүгд Найрамдах Турк Улсын Хатай мужид болсон байгалийн гамшигт үзэгдэл, газар хөдлөлтийн үед Монгол Улсаа төлөөлөн нурангинаас эрэн хайх, аврах ажиллагааны хүмүүнлэгийн багт үүрэг гүйцэтгэж улс эх орон, ард түмэндээ өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, авхаалж самбаа, эр зориг гарган эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, эд хөрөнгийг авран хамгаалах ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн зарим алба хаагчдад цол олголоо.

Дэд хурандаа цолоор, ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын захирагч, хошууч Н.Өнөрбат,

Хошууч цолоор, 115 дугаар ангийн Санхүү, үйлчилгээний албаны эмч, ахмад Т.Оюунсүх,

Ахлах дэслэгч цолоор, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын аврах ажиллагааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэслэгч Ш.Дашцэрэн,

Сургагч ахлагч цолоор, Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын ахлагч, ахлах ахлач Б.Ганбаатар,

Үндэсний аврах бригадын захирагчийн тушаалаар ахлах ахлагч цолоор, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Э.Нэргүйбаатар, ахлагч цолоор Эрэн хайх, аврах салбарын аврагч, дэд ахлагч М.Батпүрэв, Агаарын ажиллагааны салбарын десантчин аврагч, дэд ахлагч Б.Мөнхтулга, десантчин аврагч, дэд ахлагч Н.Амарбаясгалан, шүхэрчин аврагч, дэд ахлагч О.Ариунбадам нарыг шагналаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top