Фэйсбүүк рүү нь хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө гуйдаг цахим гэмт хэргийн улмаас сард дунджаар 66 иргэн хохирч байна.
“Их хэмжээний зээл хүүгий олгоно” гэх зард бүү хуурт. “Бид гадаадын иргэн. Их хэмжээний зээл хүүгүй олгоно” гэсэн коммент байдаг. Тэр комментод итгээд нэг иргэн 800 сая төгрөгийн зээл авахын тулд өөрөөсөө 96 сая төгрөгийг залилуулжээ. Цахимаар зээл олгоно гэсэн комментод итгээд нэг сарын хугацаанд 21 иргэн залилуулсан байна.
Өөрт нь эргээд хохирол учруулж болох иймэрхүү үйлдлүүд дээр сонор сэрэмжээ дээшлүүлж, энэ талын мэдээлэлд нухацтай хандах хэрэгтэйг цагдаагийн байгууллаас сэрэмжлүүлж байна.
Өнгөрсөн нэг жилд 20 мянга гаруй иргэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болжээ. Энэ нь сард нийтдээ 1748 хүн, цагт 2-3 хүн цахим залилангийн хохирогч болсон байна.
Иймд сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 0 )