УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мах экспортлох квотыг халснаар экспорт эргэн нэмэгдэж байгааг онцоллоо.
Тэрээр "2016 онд жилийн эцсийн тооллогоор 75 сая толгой малтай байсан. Тэр үед 82 мянган тонн мах экспортолж байсан. Квот гэж зүйл гарснаар жил бүр экспорт буурсаар 2022 онд 91 сая толгой малтай байтал 16 мянган тонн мах буюу тав дахин бага мах экспортод гаргасан байна. Квот гэдэг нь махны бизнесийг ямар их гацаадгийн жишээ энэ.
Энэ квотыг Х.Болорчулуун сайд байхгүй болгосноор 2023 оны эхний гурван сарын байдлаар ойролцоогоор 32 мянган тонн мах гарна. Энэ нь өнгөрсөн бүтэн жилийн экспортоос илүү гарна. Өөрөөр хэлбэл төрийн дарамт бизнест байхгүй бол ямар их үр дүнтэй байдгийг харуулж байна" гэв.
Сэтгэгдэл ( 0 )