Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Гэр хорооллын бүсэд цэцэрлэгт хүрээлэн хангалтгүй байна. Цаашид бүх хороог бичил цэцэрлэгт хүрээлэнтэй болгох ажлыг эхлүүллээ. Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулах журам боловсруулж байна. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд УБЗАА-наас дэргэдэх мод үржүүлэг, туршилт, судалгааны төвийг түшиглэн, мэргэжлийн байгууллагуудтай хамтран чимэглэлийн ургамлын төрөл, зүйл, сортыг нэмэгдүүлж, олон улсын Ботаникийн холбоо, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллана” хэмээв.
Сэтгэгдэл ( 2 )
Хашаандаа зусландаа мод таривал өөрт л хэрэгтэй.Ашигтай.Харин үүнд төр мөнгөн урамшуулал өгөх нь илүүц....Алийн болгон төрөөс мөнгө горьдож суух вэ? Харин төр , засгаас лиминт тоглоогүй мод, цэцэг, хүнсний хэрэгцээгээ хангах албан даалгавар өгөх зүйтэй.Мод тарих нь ХҮҮКИЙН ажил биш бидний ажил. Зундаа уушгаа цэвэрлэе гэвэл хашаандаа мод тарьж.Сайхан ургаад ирэхээр улам ихийг тарих сонирхолтой болдог.Суулгацын чанар , Үнэ зэрэгт анхаарлаа хандуулаачээ гэж БОЯ-аас хүсэх бна.Зарим хүмүүс уулын модыг авчирч хар саванд суулгаад зарж бна.
Япон солонгост хүн байгаа газар цэцэг мод ургаж цэвэр цэмцгэр байх юм . Харин монголд хүн байгаа газар хог новшоор дүүрч бохир заваан байх юм аа