ТАНИЛЦ: АТГ-аас өнгөрсөн 7 хоногт прокурорт хүргүүлсэн хэргүүд

2023 оны 03 сарын 27

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт дараах найман хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ.


-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал олгож, хууль бусаар газар олгосон  гэх;

-Завхан аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан “С” нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа иргэний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх;

-Баян-Өлгий аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал “Д” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;

-Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын удирдах албан тушаалтан “Т”, “Н” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;

-Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтан “А” эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан нөхөрлөлийн хөрөнгийг дур мэдэн зүй бусаар зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон, мөн бусдад хахууль өгөхийг завдсан гэх;

-Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан “З” нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;

-Архангай аймгийн удирдах албан тушаалтан “М”, “Ө” нар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

Компанийн захирал “Д” нь нийтийн албан тушаалтан “Ц”-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top