О.Мөнхжинг суллаж, хилээр гарахыг ХЯЗГААРЛАЛАА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

“Бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон” гэх гэмт хэрэгт буруутгагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан О.Мөнхжингийн өмгөөлөгч нараас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр (2023.03.28) яллагдагч О.Мөнхжингийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх бодитой нөхцөл шалтгаан тогтоогдсонгүй гэж үзэж, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, яллагдагч О.Мөнхжинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эх сурвалж: БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С(103.26.195.54) 2023 оны 03 сарын 30

Монгол улсын иргэний хувьд хилийн хориг тавиулдаг юм байж. Гэхдээ бас Америкийн иргэний давхар харьяалалтай болохоор хилээр саадгүй гарна биз. Монгол паспорт нь монголд үлдээд Америк паспорт нь хил давна. Хууль, шүүхийн хориг зөрчсөн юм байхгүй. Амар юм

0  |  0
Top