Шар усны үерээс сэргийлэх ажилд 960 кг давс ашиглажээ

2023 оны 03 сарын 30

Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний уснаас үүссэн халиа тошин, уулын гуу жалга, сайрын цас мөс хайлж, шар усны үер үүсэх эрсдэл өндөр байдаг.
 


Геодези, усны барилга, байгууламжийн газраас халиа тошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, үерийн хамгаалалтын барилга, байгууламж, далан суваг, замын ус зайлуулах шугам сүлжээ, авто замын доогуурх гүүрэн гарц, хоолойны ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна.
 


Тодруулбал, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт байрлах далан сувгуудын урсцыг сайжруулан, өнгөрсөн долоо хоногт нийт 1.2x1.8x2000 шоо метр суваг татаж, авто замын гүүрэн гарц гарган, ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүллээ.

Ингэхдээ усны машинаар 600 тонн, усны насосоор 10 мянган шоо метр ус соруулж, нийт 960 кг давс хийлээ. Мөн 520 тонн шороогоор далан үүсгэж, айл өрх, авто замын зорчих хэсэг рүү ус хальж орохоос сэргийлэн, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
 

Эх сурвалж: Геодези, усны барилга, байгууламжийн газар онөаатүг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top