Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр /2023.04.03/ Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл өгөв.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2925 бүртгэгдэж, 5.02 хувиар өссөн байна. Тухайлбал, хулгайн гомдол мэдээлэл 12.6, дээрмийнх 35.8, хүний эрүүл мэндийн эсрэг гомдол мэдээллийн тоо 2.3 хувиар буурчээ. Харин залилах гэмт хэргийн гомдол мэдээлэл 56.8 хувиар өссөн байна. Нийслэлийн хэмжээнд 1808 гэмт хэрэг бүртгэгджээ. Олон нийтийн газар зүй бусаар авирласан зөрчил 2.3 дахин өссөн. Зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 8031 бүртгэгдэж, 3.4 хувиар буурсан ч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, танхайрсан, хүний биед халдсан зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл өссөн байна.
“Эд материалын хохиролтой зам тээврийн осол нэмэгдсэн”
ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 3750 зам тээврийн осол бүртгэгдсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1052 зөрчил илрүүлж, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллалаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан 16 тохиолдол бүртгэгдсэн. Хүн гэмтсэн, нас барсан гэмт хэргийн гаралт буурсан, хүний амь эрсэдсэн осол бүртгэгдээгүй. Харин эд материалын хохиролтой зам тээврийн осол нэмэгдсэн” хэмээв.
Сэтгэгдэл ( 1 )
Согтуу мянган жолоочийн эрхийг хассан уу Латви Улс шиг машиныг улсын орлого болгодог хууль гаргая