Өмнөд Солонгосын охидын алдарт хамтлаг "Black Pink" хамтлагийн гишүүн Жисү анхны соло уран бүтээлээ толилууллаа.
Тэрээр баяр хүргэхээр ирсэн фенүүддээ зориулан өөрийн нэртэй "Dior" брэндийн уруул өнгөлөгч, зурагт карт, талархлын зурвас, аяган бялуу зэргийг бэлэг болгон өгсөн байна.
Жисү талархлын зурвастаа "Та бүхэн надтай үргэлж хамт байдаг учраас би догдлол дүүрэн байна. Өнөөдөр ч бас эрч хүчтэйгээр намайг дэмжсэнд баярлалаа. Бидний бэлдсэн үзүүлбэр та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ хайртай шүү" гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Mash goe