Дуучин Арм Чутимагийн тоглолтын үеэр 158 хууль бус цагаач БАРИГДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 04

 

Тайландын алдарт дуучин Арм Чутимагийн Өмнөд Солонгост хийсэн тоглолтын үеэр 158 хууль бус цагаач баригджээ. 

2023 оны гуравдугаар сарын 25-нд тэрээр Инчон хотын нэгэн шөнийн цэнгээний клубт тоглолтоо хийжээ. Тус улсад оршин суудаг Тайланд иргэд түүний тоглолтыг үзэхээр очсон бөгөөд энэ үеэр шалгалт хийж байсан цагдаа нар визний хугацаа хэтрүүлсэн 158 хууль бус цагаачийг илрүүлэн баривчилсан байна. 

Арм Чутима энэ тухай мэдээлэл цацагдсаны дараа инстаграм хуудсаараа дамжуулан уучлалт гуйжээ. Тэрээр тоглолт болсон өдрийн маргааш Чонанд тоглолтоо хийх ёстой байсан ч түүнийгээ цуцлан, тэр даруй Тайланд руу буцжээ. 

Зарим интернэт хэрэглэгч түүний энэхүү тоглолт нь зохион байгуулалттайгаар хууль бус цагаачдыг барих нэг арга байсан байж болзошгүй хэмээн үзэж байна. Хэдийгээр гэнэтийн байдлаар баригдсан нь харамсалтай ч хууль дүрэм зөрчсөн үйлдэл нь буруу хэмээн үзэж байгаа интернэт хэрэглэгчид ч мөн өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж эхлээд байгаа ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ina(108.204.251.148) 2023 оны 08 сарын 29

hesuu ch uym daa

1  |  0
M(61.102.147.37) 2023 оны 08 сарын 29

Hohchinoo muu haltaruud..

0  |  5
Зочин(66.181.166.196) 2023 оны 08 сарын 29

Ахиухан мөнгө амалвал манай дуучид, хамтлагууд ч солонгос шуугиж очоод л тэнд харласан монголчуудаа барихад цагдаа нарт нь туслах л байх даа, бөхчингүүд, урлагчингууд бол мөнгөний төлөө бол юу л бол юу хийнэ ш дээ

15  |  1
zochin(202.179.26.220) 2023 оны 08 сарын 29

manai duuchid ochvol bas ingene dee,osoltoi um bna daa

4  |  0
Top