Биеийн тамир, спортын салбарын сургалтад 70 гаруй албан хаагч хамрагдаж байна

2023 оны 04 сарын 05

Биеийн тамир, спортын салбарын албан хаагчдын дунд "АЛСЫН ХАРАА-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого", "ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО"-ын салбарын зорилго, зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бодлого төлөвлөлт, тайлагналт, хэрэгжилтэд, хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох сургалтыг 2023 оны дөрөвдүгээр сарын 04-05-ны өдрүүдэд "Удирдлагын академи"-ийн сургалтын танхимд хоёр өдөр зохион байгуулж байна.
 

Сургалтад 10 аймаг, 5 дүүргийн 70 гаруй албан хаагч хамрагдаж байгаа бол дараагийн сургалтад 11 аймаг, 4 дүүрэг, нийслэлийн биеийн тамир, спортын газар хороодын албан хаагчид дөрөвдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд хамрагдах болно.

Тус сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, БТСУХорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О. Баттулга, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны Ажлын албаны дарга М.Тэмүүжин нар оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top