МҮЭХ-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2023 оны 04 сарын 05

Монголын Үйлдвэрчний Эвлэл /МҮЭ/-ийн холбооны удирдлагуудыг салбар хариуцсан сайд хүлээн авч уулзлаа.

МҮЭ-д хөгжлийн зорилтод тусгагдсан "Бүх нийтийн биеийн тамирыг дэмжих эрүүл, аюулгүй ажлын байр хөдөлгөөнийг" ХАБЭА-н сарын аяны хүрээнд зохион байгуулах ажлыг танилцуулахын сацуу цаашид спортын салбарыг хамтран ажиллахыг хүслээ.

Уулзалтад олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О. Баттулга, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны Ажлын албаны дарга М.Тэмүүжин, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С. Эрдэнэбат, МҮЭ-ний Соёлын төв ордны захирал Ц. Мөнхбаяр, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХолбооны дарга Ч. Нарантуяа нар оролцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top