Б.Баяраа: Д.Монголхүүг ГССҮТ-д очоогүй гэж худал мэдээлэл тараасан

2023 оны 04 сарын 05

“No double standart” хөдөлгөөний зохион байгуулагч Д.Монголхүүг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон.

Ялтан Д.Монголхүү шүүхийн шийдвэрийн дагуу зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа буюу 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр тогтоогдсон маршрутаас гарсан, 2023 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр цахим хяналтын төхөөрөмжийг унтрааж, ял эдлүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан болох нь тогтоогдсон учраас Д.Монголхүүгийн үлдсэн 6 сар, 8 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, шийдвэрлэсэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр /2023.04.05/ Д.Монголхүүгийн өмгөөлөгч Б.Баяраа, түүний төрсөн эгч Б.Эрдэнэсувд нар мэдээлэл хийлээ.



Б.Баяраа "Энэ хүн Сүхбаатарын талбай дээр жагсаал хийх явцад цагдаагийн албан хаагчийн эсэргүүцсэн гэдэг шалтгаанаар нэг жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн.

Тухайн үед Сүхбаатарын талбай дээр жагсаалдаа ашиглах зорилгоор хүүхдийн гутал оруулах гэж оролдсон. Цагдаагийн байгууллагаас үүнийг нь тэсэрч дэлбэрэх бодис, зэр зэвсгийн чанартай зүйл байж болзошгүй гэж шалгаж үзээд, тийм биш нь тогдоогдсон. Д.Монголхүү гутлаа талбай руу оруулах гэсэн боловч цагдаа нар хууль бус шаардлага тавьж, маргаан үүссэн байдаг. Тухайн үед Д.Монголхүүгийн хувийн өмчид халдсан, хүч хэрэглэсэн, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан, жагсаал цуглаан хийх эрх чөлөөг нь хязгаарласан цагдаа нарт хариуцлага тооцоогүй. Эсрэгээрээ тухайн цагдаа нарын биед халдсан гэдэг үндэслэлээр Д.Монголхүүг эрүүгийн хэрэгт татан, ял шийтгэсэн.

Зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа Д.Монголхүү хэдийгээр шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үздэг боловч шүүхийн шийдвэртэй хэл амгүйгээр хүндэтгэлтэй хандаж, ялыг хэрэгжүүлж байсан. Харамсалтай нь, хоёр удаагийн тохиолдол гарсан. Д.Монголхүү нь 2020 онд ГССҮТ дээр эгэмний хагалгаанд орж байсан. Цагдаад баривчлагдах явцдаа гэмтэл нь сэдэрч, улмаар ГССҮТ-д үзүүлэх шаардлагаар Прокуророос зөвшөөрөл авсан байдаг. Нэгхэн хоногийн зөвшөөрөл өгсөн. Гэмтлийн эмнэлэг орж үзүүлчихээд буцаад гэртээ харьсан байдаг. Үүн дээр Гэмтлийн эмнэлэг рүү явсан замаараа буцаж ирээгүй, маршрут зөрчсөн гэдэг үндэслэл гардаг. Ер нь маршрутыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээд үйлдсэн этгээдэд тогтоодог. Түүнээс биш эрүүл мэндийн үйлчилгээ авахаар явж байгаа хүн дээр маршрут тогтоогоод, маршрутаас гарсан гэж шоронд хорьдог үндэслэл байж болохгүй.
 


Д.Монголхүүгийн гэр Сансрын тунель орчимд байрладаг. Прокуророос ГССҮТ рүү явахын тулд заавал Нарны замаар явж, 10 дугаар хороолол, Саппорагаар эмнэлэг яв гэдэг маршрут тогтоосон байдаг. Д.Монголхүү тэр маршрутаар нь эмнэлэг ороод, буцахдаа Модны хоёр, Баруун дөрвөн замаар буюу төв замаар явж ирсэн. Өөрөөр хэлбэл, гудамж сольсон гэж үзээд арга хэмжээ авчихаж байгаа юм.

Бас нэгэн ноцтой зүйл нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга Э.Итгэлтөгс гэж хүн Д.Монголхүүгийн асуудал шүүхэд очсоны дараа хэвлэлээр түүнийг ГССҮТ-д очоогүй гэдэг ярилцлага өгсөн. Энэ бол худал мэдээлэл олон нийтэд тараасан явдал юм. Д.Монголхүү Гэмтлийн эмнэлэгт очсон гэдэг нь хамт явсан гэрчийн мэдүүлэг, эмнэлэгт үзсэн эмчийн мэдүүлгээр нотлогддог” гэв.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(71.239.25.243) 2023 оны 04 сарын 05

hurliizuud suuliin ued ih peediideg bolson bna lee.Handiig n haga darah heregtei.Mongol mahand tsadsan luuhaanuud turiin esreg zohion baiguulalttai dairdag bolson bna lee.

0  |  0
ZOCHIN(5.180.121.230) 2023 оны 04 сарын 05

Chamd uur umguuluh HULGAICH oldohgui l de.CHAMAAR HEN CH UMGUULUULEHGUI.HULGAICH,HUDALCH,TURIIN ESERGUU HULGAICHDIIN UMGUULUGH gechihej ee UURIIGUU. HULGAICHIDIIG UMGUULUHUUE ICHIJ AMIDRAACHEE. CHI bol HEN CH BISH HULGAICHIDIIG BITGII DAVRUUL.

3  |  0
7(66.181.160.62) 2023 оны 04 сарын 05

Huts huts

2  |  0
Хаха (66.181.160.46) 2023 оны 04 сарын 05

Битгий балайр

2  |  0
Top