"Maxim Mocha Gold" кофег зах зээлээс эргүүлэн татахаар болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 05

 

"Dong Suh Foods" компани Maxim Mocha Gold кофегоо зах зээлээс эргүүлэн татахаар болжээ. Тус компанийн үйлдвэрлэдэг Maxim кофег үйлдвэрлэх явцад силикон холилдсон байж болзошгүй нөхцөл байдал үүссэн учраас тус кофенуудыг зах зээлээс эргүүлэн татахаар болсон байна. 

50 ширхэгтэй 600 граммаар савлагдсан найман төрлийн бүтээгдэхүүний зарим нь оруулах ёсгүй бодис агуулагдсан байж болзошгүй гэнэ. Тодорхой хугацаанд савлагдсан бүтээгдэхүүнүүдэд эрсдэл үүсээд байгаа учраас 2024 оны есдүгээр сарын 19-24-ний хооронд дуусах бүтээгдэхүүнүүдээ эргүүлэн татахаар болжээ. 

"Dong Suh Foods"-ийн Чанвон дахь үйлдвэрт кофе үйлдвэрлэх явцад тоног төхөөрөмжинд хэрэглэдэг силикон орсон байж болзошгүй гэнэ. Кофений үрийг усанд уусдаг болгодог уг үйлдвэрт гуравдугаар сарын 18-нд түүврийн аргаар шалгалт хийхэд зарим бүтээгдэхүүнээс силиконы хэлтэрхий илэрсэн хэмээн компанийн зүгээс мэдэгджээ. Кофенд агуулагдаж байгаа силикон нунтаг хэлбэрээр биш, харин 2-4 миллиметрийн хэмжээтэйгээр агуулагдаж байгаа гэв. Эдгээр хэлтэрхийнүүд нь усанд холих үед доош тунадаг учир энгийн нүдээр ялган таних боломжтой аж. 

Компанийн зүгээс чанарын асуудал гаргасандаа хүлцэл өчиж, дахин ийм төрлийн алдаа гаргахгүйн тулд тоног төхөөрөмж, чанарын шалгалтын ажлыг улам бүр идэвхжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (192.82.89.147) 2023 оны 05 сарын 16

Habdarin shaltgaan baij boloh ym bn

0  |  1
зочин (5.67.12.237) 2023 оны 04 сарын 06

Засс он сар заагаад зөвхөн тэр хугацаанд үйлдвэрлэсэн нь алдаа гарсан гэж бна тэгээд эргэн татаж бна та нар Монгол д хиас талх энэ тэрээр элдвийн хог гараад яаж ч чаддаггүй л биздээ .Он сараа хараад тэр хугацаанд хийсэнийг нь хэрэглэхгүй бвал болоошд

0  |  0
Зочин(91.90.126.87) 2023 оны 04 сарын 05

Хөдөө гадаа, ажил дээр амар гээд нэг хэсэг мөн их уусан даа

0  |  0
Иргэн(66.181.182.178) 2023 оны 05 сарын 02

Ямартай ч үйлдвэрийн алдаагаа илрүүлж зах зээлээс иргүүлэн татаж бна манайд бол зүгээр л дуугүй өнгөрөөгөөд мэргэжлийн хяналтыхан нь авилгалаа аваад аюудгүй гэдэг актаа үйлдээд гүйцээ

5  |  0
О(202.126.90.23) 2023 оны 04 сарын 06

хөгийн новшнууд

1  |  1
Ард(43.242.243.246) 2023 оны 04 сарын 05

Энэнийг хэрэглэн эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн хохь болох нээ уучлалт гуйгаад ингээд л өнгөр ч болох уу нөгөө хянадаг иргэдээ хамгаалдаг байгууллагууд цааш нь гомдол гаргахгүй юу...

0  |  0
Top