Жүжигчин И Сын Ги, И Да Ин нар бал сарын аялалд явахгүй гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 06

 

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин И Сын Ги болон И Да Ин нарын хурим энэ сарын 7-нд болно. Хосууд хуримын ёслолоо өндөрлөсний дараа бал сарын аялалд явахгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлж эхэлжээ. 

Энэ тухай эх сурвалж "И Сын Ги, И Да Ин нар хуримынхаа дараа бал сарын аялалд явахгүйгээр ажилдаа эргэн орох болно" гэжээ. Жүжигчин, дуучин И Сын Ги Ази дахь аялан тоглолтоо тавдугаар сарын 4-нд эхлүүлнэ. Токио, Осака, Тайпей, Манила зэрэг хотуудад тоглох тэрээр тоглолтын бэлтгэл ажилдаа ороод тун ч завгүй байх гэнэ. Харин жүжигчин И Да Иний хувьд MBC телевизийн драма "Lovers" киноны зураг авалтын ажилтай байгаа гэнэ.  

Жүжигчин И Сын Гигийн шүтэн бишрэгчид түүнийг И Да Интэй гэрлэхийг эсэргүүцсээр буй. Мөн харьяалагдаж байсан "HOOK" энтертайнменттайгаа маргаантай байгаа И Сын Ги эдгээр асуудлуудаас үүдэн бал сарын аялалаа цуцалсан ч байж болзошгүй хэмээн олон нийт таамаглаж байгаа ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top