Өмнөд Солонгосын JTBC-ийн мэдээлснээр жүжигчин И Сын Ги болон түүний эхнэр И Да Ин нар удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авна гэжээ.
И Да Иний агентлаг энэхүү мэдээллийг баталсан бөгөөд жүжигчин бүсгүй одоогоор MBC телевизийн бүтээл "My Dearest" олон ангит кинонд дүр бүтээж байгаа аж. Энэхүү киноны зураг авалт дуусах болоогүй ч И Да Иний хэсэг дуусах шатандаа явж байгаа тухай мөн мэдээлсэн байна.
И Сын Ги болон И Да Ин нар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хуримаа хийсэн. Олны эсэргүүцэл дунд болж өнгөрсөн энэхүү хуримаас хойш И Сын Гигийн нэр хүнд унаж, хүнд байдалд орсон. Харин хүүхэдтэй болж буй энэхүү мэдээлэл цацагдсаны дараа хосуудад аз жаргал хүссэн ерөөлийн үгс тасралгүй хөвөрч эхэлжээ.
Жүжигчин И Да Ины төрөх нарийн хугацаа тодорхойгүй байгаа ч 2024 онд амаржина хэмээн харьяа агентлагаас мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )