О.Батнайрамдал: Харвардын шалгуурт тэнцэж орох нь Боловсролын зээлийн сангаас зээл авахаас хялбар

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 10

"100 асуулт" нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал уригдан оролцлоо. Энэ удаад түүнтэй Боловсролын зээлийн сангийн асуудлын хүрээнд ярилцсан юм.


-Боловсролын зээлээс гадна тэтгэлэг олж авахад хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Миний хувьд Ховд аймагт төрж, өссөн. Наймдугаар ангиа төгсөөд аймгаа төлөөлж улсын математикийн олимпиадад оролцсон. Тэр үед Монгол түүх сургууль шалгаруулалт явуулаад шалгарсан хүүхдүүдэд нь тэтгэлэгтэй суралцах боломж олгосон. Тэгээд анх удаа тэр тэтгэлэг авч байлаа. Тэр тэтгэлэг байсан учраас л би хамгийн шилдэг сургуулиудын нэгт суралцах боломж олдсон юм. Түүнээс биш манай аав, ээж хоёр төлбөрийг нь төлөөд 10 жилийн сургуульд явуулах боломжгүй байсан. Тэгэхээр хэчнээн мэдлэг, чадвартай байсан ч санхүүгийн бололцоогүй байдлыг нь нөхдөг дэмжлэгийг л тэтгэлэг гэж ойлгодог. Ингээд Улаанбаатар хотод суралцсанаар гадаад улсад ч сурч болох юм байна гэдгийг ойлгож мэдсэн. Гэвч ингэхийн тулд тэтгэлэг л олохгүй бол надад болон манай гэр бүлд санхүүгийн боломж байгаагүй. Ямар ч байсан хичээсний үр дүнд Норвеги улсад их сургуулийн өмнөх хоёр жилийн сургалтад 100 хувийг тэтгэлэг авч суралцсан. Түүнээс хойш Америкт 100 хувийн тэтгэлэг авч сурсан. Гадаадад суралцах чинь их үнэтэй. Тухайн үед л гэхэд жилийн 30-40 мянган ам.доллар байсан. Түүнийх нь тав арван хувийг ч өөрөөсөө төлөхөд хэцүү. Тийм учраас тэтгэлгээс тэтгэлэг гэдэг зүйлийг олж авах нь гадаадад сурах, өөрийнхөө мөрөөдлийн сургуульд сурах ганц боломж байсан. Санхүүгийн чадвараас үл хамааран өөрийн потенциаль дээрээ үндэслэж тухайн сургуулийн шаардлагыг хангахад олгодог тусламж дэмжлэгийг л тэтгэлэг гэж ойлгодог.

-Тэтгэлгийг зүгээр сууж байгаад авахгүй. Таны хувьд “Надад тэтгэлэг авахаас өөр гарцгүй” гэж өөрийгөө дайчилсан юм байна. Үүн дээр маш их хичээл зүтгэл орно доо. Хэр их хичээж байсан бэ?

-Тэгэлгүй яах вэ, ер нь маш их хичээсэн. Би чинь хөдөөгийн оюутан. Англи хэлийг анх удаа есдүгээр ангидаа хотод ирснээс хойш сурч эхэлсэн. Гадаадад суръя гэвэл хамгийн нэгдүгээрт тавигдах шаардлага нь англи хэл. Тиймээс хэнээс ч илүүгээр тухайн хэлийг маш богино хугацаанд сайн сурсан байх ёстой. Нэмээд тухайн сургуульд тэнцэх чадвартай байх хэрэгтэй. Тэгэхээр үүн дээр нэг зүйл байгаа юм. ялангуяа гадагшаа сургуульд өргөдлөө өгөөд ороход танил тал, арын хаалга гэсэн зүйл байхгүй.

-Таны хувьд хотод бараг ах дүү, хамаатан байгаагүй юу?

-Тэр үед миний дээд талын ах, эгч нар хотод оюутан л байсан. Манай аав, ээж хоёр Ховддоо амьдарна. Тэгээд шалгуурт тэнцэнэ гэдэг амаргүй зүйл. Маш их хичээх шаардлагатай болсон. Бүх зүйл надаас хамаарах юм байна. Манай гэр бүл санхүүгийн чадваргүй ч гэсэн өөрөө хичээгээд шаардлагыг нь хангаж чадах юм бол гадагшаа өргөдлөө өгөхөд ямар нэгэн арын хаалгагүй цэвэр өрсөлдөөн. Зөвхөн өөрийн чинь чадвараас л хамаарах зүйл байгаа юм. Тэр олон хүүхдүүдтэй олон улсын түвшинд өрсөлдөхийн тулд маш их хичээх хэрэгтэй болсон. Өөрийгөө огт голохгүйгээр хичээсэн. Ямар нэгэн тэтгэлэг авахын тулд өөрийгөө гололгүйгээр энгийн хүнээс 10 дахин илүү хөдөлмөрлөх шаардлагатай.

 

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕОГООР ХҮЛЭЭН АВАХ

 

-Сургууль төгсөх дөхөж байна. Гадаад улсад тэтгэлгээр суралцах юм сан гэж бодож байгаа олон хүүхэд бий. Голлох шалгуурууд нь юу байдаг вэ?

-Миний хувьд сүүлийн бараг 10 жил монгол хүүхдүүд гадаадад сургуульд явахад нь өргөдөл дээр нь жил бүр 1-2 хүүхдэд тусалсаар ирсэн. Миний зөвлөсөн хүүхдүүд Харвардаас эхлээд том сургуулиудад орсон. Ялангуяа Америкийн сургуулиуд тухайн хүүхдэд санхүүгийн бүрэн боломжийг олгодог. Бакалаврын зэрэгт бол англи хэл, математикийн шалгалтад өрсөлдөхүйц оноо авах ёстой. Мэдээж ТОПЕЛ –ын шалгалт дээр мөн хангалттай оноо авах хэрэгтэй. Дээрээс нь өргөдөл дотроо эссэ бичих, багшаасаа санал болгосон захиа авах болдог. Тэр бүхнээ уншиж байгаа хүнийхээ сэтгэлийн утсыг нь хөндтөл бичих ёстой. Энэ чадвар манай 10 жилийн сургуульд дутмаг байдаг. Ганц хуудас материал уншаад сэтгэл нь хөдлөхөөр хэмжээний эссэ бичих ёстой байдаг юм. Энэ зүйл чинь бүгдээрээ нийлж байж багц өргөдөл болдог. Ингэж байж тухайн сургуульд тэнцэнэ, тэтгэлэг авна. Гадагшаа өргөдөл өгч байгаа хүүхдүүдийг би маш их дэмждэг. Яагаад гэвэл энэ бол хамгийн цэвэр өрсөлдөөн. Ямар нэгэн арын хаалга, танил тал байхгүй. Маш их өрсөлдөөнтэй. Дэлхийн олон орноос хүүхдүүд шалгалт өгч байгаа. надад бол ийм цэвэр өрсөлдөөн хамгийн амар санагддаг. Жишээлбэл би Харвардын их сургуульд орох нь Монголын Боловсролын зээлийн сангаас зээл авахаас хялбар байгаа юм. цэвэр өрсөлдөөнд би гарч ирж чаддаг. Америкийн шилдэг гэсэн сургуулиудад тэнцэж чадсан. Тухайн үедээ би Харвардад тэнцэхдээ нийтдээ гурван сургуулиас урилга авч байсан. Тэгсэн мөртөө Монголынхоо шалгуурт уначихдаг. Иймэрхүү урвуу хамаарал сүүлийн 10-15 жил явж ирсэн нь өнөөдөр бүгд ил тод болж байгаа нь маш сайшаалтай гэж бодож байна. Салхи наашаа эргэх хамгийн эхний том алхам.     

-Та эдгээр тэтгэлгүүдийг авч чадаагүй бол өнөөдрийн эзэмшсэн мэргэжил, боловсролыг хэдэн төгрөгөөр олж авах байсан бол?

-Тооцоо хийж үзье. Норвегид сурсан сургуулийн хоёр жил нь 40 мянган ам.доллар. Макалистрийн коллежийн бакалаврын дөрвөн жил 180 мянган ам.доллар. Харвардын их сургуулийн хоёр жилийн магистрын программ маань болохоор бүх зардлаа оруулаад ойролцоогоор 200 орчим ам.доллар болно. Тэгэхээр нийт 420 мянган ам.долларын боловсролыг эзэмшсэн гэсэн үг л дээ.

-Хувь хүн өөрөө хичээж чадах юм бол ийм хэмжээний тэтгэлгийг олж авч, тэр чинээгээрээ чанартай боловсрол эзэмшиж болох нь ээ гэдгийг л залуучууддаа хэлмээр байна. Одоо бол хүүхдээ яаж ийгээд л их сургуульд оруулахыг хичээдэг болсон байна. Ер нь яагаад гадаадын улсыг сонгоод байна вэ. Манай их, дээд сургуулиудын чанар хэр гэж боддог вэ?

-Мэдээж гадаад, дотоодын сургуулиудад аль алинд нь давуу болон сул тал бий байх. Миний хувьд бол Улаанбаатарт ирээд гадаадад сурах боломжтой гэдгийг олж мэдээд тийм мөрөөдөлтэй болсон. Тэр мөрөөдлийнхөө араас цуцалтгүйгээр олон жил шаргуу хөдөлмөрлөсөн. Америкийн хамгийн сайн гэсэн сургуулиудад тэнцэж, төгссөн болохоор Америктаа ажилд ороход ч илүү хялбар болж байгаа юм. Гадаадын сургууль болгон сайн гэсэн үг бас биш. Сайн сургуулиудад нь сурахад өөрийгөө хөгжүүлэх талаасаа, боловсролын талаасаа маш сайн. Монголд боловсрол эзэмшихэд ийм гэж хэлж мэдэхгүй байна. Учир нь би эх орондоо их, дээд сургуулийн боловсрол эзэмшээгүй учраас төвөгтэй.

-Гадаадад боловсрол эзэмшсэний дараа эх орондоо ажил олдоход хэр байдаг вэ?

-Гадаадад боловсрол эзэмшээд ихэнх нь эх орондоо ирдэг. Яагаад гэвэл тэндээ үргэлжлүүлээд өрсөлдөхөд маш хүнд байдаг. Магадгүй хэдэн арван мянган хүнтэй өрсөлдөж байж ажилд ордог. Ажилд орох нь боловсролоо эзэмшихээс илүү хүнд, өрсөлдөөнтэй гэсэн үг. Тэгэхээр буцаж ирээд ажилд ороход илүү хялбар. Ажил олгогч нар ч ийм хүүхдүүдийг ажилд авах хандлага нэлээд байдаг.

-Ерөнхий сайд ажлаа аваад гадаадад боловсрол эзэмшсэн залуучуудыг нэлээд ажилд авсан. Энэ нь ч зарим талаараа шүүмжлэл дагуулж байсан. Таны хувьд ийм шүүмжлэлтэй тулгарч байв уу?

-Тулгарч байсан шүү. Би сургуулиа төгсөөд Америкт хөрөнгө оруулалтын банкир болохыг мөрөөддөг байсан. Гэсэн хэдий ч биелээгүй мөрөөдөлтэйгөө эх орондоо ирсэн. Гэхдээ долоон жилийн дараа энэ мөрөөдлөө биелүүлсэн. Түүндээ хүрэхийн тулд Харвардад тэнцэх шаардлагатай болж байлаа. Тэр ажилдаа гурван жил буюу Нью Йорк, Австралийн Сидней хотод хөрөнгө оруулалтын банкираар ажилласан. Гадаадын сургуулиас авсан зээлээ төлж дуусчхаад эх орондоо ирэх нь зөв юм байна гэсэн шийдвэрийг гаргасан.

-Таны мэргэжил яг юу вэ?

-Эдийн засагчаар бакалавр, менежментээр магистр хийсэн. Ер нь бол хөрөнгө оруулалтын банкир юм. Гэвч энэ маань яг Монголд бууж өгдөггүй. Арилжааны банкнаас илүү том банк бол Хөрөнгө оруулалтын банк юм. Монгол Улсын Засгийн газар бонд босгох, Рио Тинто Оюу Толгойг худалдаж авах зэрэг томоохон хэлцэл дээр зөвлөгөө өгдөг ажлыг хөрөнгө оруулалтын банкир гэдэг. Намайг эх орондоо ирэхэд надад ажлын байрны санал байгаагүй.

-Боловсролын зээлийн сангаар сурсан 230 хүн зээлээ огт төлөөгүй гэсэн мэдээлэл гарсан. Тухайн мэдээллээс гарч байхад дандаа өндөр албан тушаалтай, мэдээлэлд илүү ойр хүмүүс өөртөө болон өөрийн хамаарал бүхий хүмүүстээ эдгээр зээлийг өгүүлсэн байх юм. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Би өөрөө энэ зээлийн санд хамрагдах гэж 2013 оны гуравдугаар сард оролдож үзэж байлаа. Харвардын сургуульд тэнцчихээд 200 мянган ам.долларын 40 хувийн тэтгэлэг олгосон. Бизнесийн сургуулийн төгсөгчид 100 хувийн тэтгэлэг олгох нь маш боломжгүй байдаг. Ингээд 60 хувь буюу үлдэгдэл төлбөрөө олох хэрэгтэй болсон. Тухайн үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч дэлхийн топ 100 сургуульд тэнцсэн хүүхдүүдэд тэтгэлэг олгох санаачилга гаргаж байсан. Одоогийн АН-ын дарга Л.Гантөмөр тэгэхэд Боловсролын сайд, дэд сайд нь Б.Ургамалцэцэг гэж хүн байсан. Тэгэхэд л надад тэнцэнэ гэсэн итгэл байгаагүй. Яагаад гэвэл асуудалтай гэдгийг нь хүмүүс ам дамжин ярилцдаг л байлаа шүү дээ. Өнөөдөр ил тод болж байгаа юм шиг боловч тухайн үеэс эхлээд л бүгд мэддэг байсан. Гэсэн ч аав, ээж хоёр маань ятгаад шалгаруулалтад нь орж байлаа. Хоёрдугаар шатны шалгаруулалт буюу ярилцлагад нь маш их бэлдэж орсон ч ямар сургуульд сурах гэж байгаа юм, төлбөрөө яаж төлөх вэ, эх орондоо эргэж ирэх үү гэсэн гуравхан асуулт асуугаад л ярилцлага дууссан. Тэнцсэн сургууль, өөрийн мөрөөдлөө ярих гэсэн ч яриулаагүй. Тэгэхээр нь дэлхийн топ 100 сургуулийн нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа сургуульд тэнцсэн болохоор баталгаатай юм байна гэж бодож байлаа. Харамсалтай нь эргэж хэн ч надтай холбогдоогүй. Тэр үед надаас илүү аав, ээж маань их гомдож байсан. Гадаадын шилдэг сургуульд тэнцсэн хүүхдүүдээ төрөөс дэмжиж байгаа нь зөв жишиг. Харамсалтай нь явж байгаа сонгон шалгаруулалт нээлттэй, ил тод биш, хулгайн замаар явдаг. Боловсролын боломж буюу тэтгэлэг гэдэг өөрөө их үнэ цэнтэй зүйл. Тухайн хүүхдийн бүү хэл ар гэрийнх нь хэзээ ч мөрөөдөж байгаагүй боломжийг нээж өгдөг. Ийм зүйлийг шударга бус явуулна, дээрэмдэнэ гэдэг байж боломгүй. Харин энэ мэтчилэн олон хулгайг энэ Засгийн газар олон түмэнд ил болгож байна. Энэ дотроос нүүрсний хулгай гэхээр эцэг, эхчүүдэд нэг их буухгүй. Харин боловсролын боломжийн хулгай бол айл өрх бүрд хамааралтай. Манайхны биширмээр нэг зүйл нь үр хүүхдээ яаж ийгээд боловсролтой болгохыг хичээдэг. Үүгээрээ бусад улс орныхноос ялгардаг. Энгийн нэг малчны хүүхдэд очих байсан боловсролын боломжийг хулгайлах нь Хөгжлийн банкыг хулгайлахаас ч ёс зүйгүй, увайгүй зүйл. Тиймээс энэ Боловсролын зээлийн сан хамгийн ил тод, ард түмэнд нээлттэй, шударга байх ёстой.

-Тэр зээл аваад буцааж төлөөгүй хүмүүсийн зарим нэг айл нь өөрийнхөө хүүхдийг өөрийнхөө мөнгөөр сургах боломжтой харагдаж байгаа юм. Харин тийм айлын хүүхэд нь яг сурах хүсэл эрмэлзэлтэй байдаг болов уу гэж бодогдоод байгаа юм л даа?

-Тэтгэлгийн тодорхойлолт дээр ч бий. Төлбөрөө хангалттай төлөх боломжтой айлын хүүхдэд өгөх ёстой зүйл биш шүү дээ. Хамгийн гол нь шалгуурыг нь бүрэн хангаж байгаа ч санхүүгийн чадвар нь хүрэлцэхгүй байгаа хүүхдэд өгөх ёстой. Харамсалтай нь манайд эсрэгээрээ, буруу ойлголт яваад байна. Энэ процесс нь анхнаасаа нээлттэй, шударга явагддаг байсан бол тийм чадамжтай хүмүүс нь хүүхдэдээ тийм зээл авч өгье гэж бодохгүй, хөөцөлдөхгүй байх л даа. Даанч шалгаруулалт нь буруу яваад байна. Өнгөрсөн хугацаанд олон ч Боловсролын сайд солигдсон. Тэдгээрээс хэн нь ч үүнийг ил тод болгох, залруулах боломж байсан. Харин энэ удаад Л.Энх-Амгалан сайд ил тод болгосон нь сайшаалтай. Б.Ургамалцэцэг дэд сайд 2014 онд Харвардад очиход нь би өөрийнхөө асуудлыг хэлсэн. Миний асуудлыг судлаад эргээд холбогдоно гэсэн ч бас л таг болсон.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.46.44) 2023 оны 12 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(102.89.46.44) 2023 оны 12 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
нарангэрэл(66.181.160.19) 2023 оны 04 сарын 11

зөв залуу бна ядаж хулгайч улсад амьдарч боловсрол олж авах үнэхээр хэцүү байгаа нь үнэн шүү

0  |  0
Эгэл(192.82.78.104) 2023 оны 04 сарын 10

Байгаагаар нь ярьж ,элдэв хачиргүй . Амжилт хүсьэ

0  |  0
Балжир(122.201.22.74) 2023 оны 04 сарын 10

Бас нэг луухаан

0  |  0
зочин (43.228.130.188) 2023 оны 04 сарын 10

Сайн зөь залуу байна

0  |  0
Z(202.126.90.130) 2023 оны 04 сарын 10

Нүүрсний хэргээс ч илүү хатуу шийтгэл онох юм бна даа. Хүүхдийн ирээдүйг хулгайлж боогдуулж бгаа учир

0  |  0
Зочин(192.82.66.172) 2023 оны 04 сарын 10

Үнэхээр мундаг залуу шүү. Амжилт хүсье. Өнөөдөр монголд зөв хүн хамгийн хэрэгтэй байна.

1  |  0
Зочин(66.181.165.89) 2023 оны 04 сарын 10

Батнайрамдалд амжилт хүсье, Монголын залууст үлгэр дууриалал болж байгаа мундаг залуу.

0  |  0
Top