СУДАЛГАА: Уул уурхайн нөлөөгөөр малчид гэр бүлээ тэжээх боломжгүй боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 10

Хүний эрх хөгжлийн төв болон Азийн форумаас “Мөрөөдлөөс Тоос руу: Уул уурхайн салбарын малчин өрхүүдэд үзүүлэх нөлөөг авч үзэх нь - Монгол дахь хүний эрхийн ноцтой хийгээд өсөн нэмэгдэж байгаа зөрчлийг ил болгох” нэртэй баримт цуглуулах судалгааны тайланг өнөөдөр /2023.04.10/ танилцууллаа.


Дорноговь аймгийн Даланжаргалан, Улаанбадрах, Хатанбулаг сумдын багуудын малчид болон айл өрхүүдийн бодит тэмцлийг тайланд баталгаажуулсан байна. Уул уурхайн үйл ажиллагаа зөвхөн ард иргэдийн эрүүл мэнд амьжиргааг эрсдэлд оруулаад зогсохгүй цэвэр, тогтвортой орчинд амьдрах тэдний эрхийг зөрчиж байгааг тайланд ил болгожээ.

Үүний зэрэгцээ өргөжин тэлж буй уул уурхайн үйл ажиллагаа усны эх үүсвэрийг бохирдуулж байгаа нь ард иргэд болон мал сүрэгт сөргөөр нөлөөлж байгаа юм. Мал өвчлөхөд малчид орлогоо алдаж, гэр бүлээ тэжээх боломжгүй болж байгааг тайланд тусгасан байна.

Мөн уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол хүмүүсийн сайн сайханд нөлөөлж байгаагийн дотор эмэгтэйчүүд болон нялхсын үр зулбалт, дутуу төрөлт, эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэж байгааг онцоллоо.

Энэ талаар ФОРУМ-АЗИ "Энэхүү тайлан нь уул уурхайн салбар болон хүний эрхийн талаарх газар дээрх бодит байдлыг дэлгэж эдийн засгийн хязгааргүй өсөлтийн төлөөх улс орны эрмэлзлийн хүнд ачааг үүрч байгаа малчид болон орон нутгийн иргэдийн эрхийг хамгаалах хүслийг төрүүлэх байх гэж найдаж байна” гэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(192.82.78.104) 2023 оны 04 сарын 10

Наад Төрийн бус байгууллагынхаа санхүүжилтийг шалгаарай,хаанахын гар хөлүүд вэ? эд нар.Лав Монголчуудыг байнга ядуу байлгах сонирхолтой улсын эрх ашгийг төлөөлж байна.

0  |  0
монгол(202.9.40.9) 2023 оны 04 сарын 10

Мөнгөний төлөө ус, газраа өгөөд дуусч байгааг зогсоох цаг болсоон. Эсрэг сэтгэгдэл бичигчид ээ, уух усгүй, газар нутаггүй болсныхоо дараа ухаарахад дэндүү оройтсон байх болно гэдгийг сэхээрч ойлгохыг эрхэмлэн хүсье.

0  |  0
Эх оронч (43.242.243.226) 2023 оны 04 сарын 10

СОЛИОТОЙ ЮМНУУД. БИ Ч ГЭСЭН ӨВС УРГАМАЛГҮЙ ГАЗРЫН ТООСОН ТИЙРЭНД АМЬДАРЧ БАЙГАА НЬ МАЛД ТАЛХАЛАГДСАН ГАЗРЫН НӨЛӨӨГӨӨР ҮҮССЭН ЗОВЛОН.

0  |  2
больж үз(192.82.65.180) 2023 оны 04 сарын 10

Манай улс ядуу байх нь форум-Asia -д хамаатай бололттой. Манай ЗГ санхүүжилтийг шалга. Хэн санхүүжүүлж байгааг, уул уурхай газар нутгийн 9 хувийг эзэлж, малчид 78 хувийг эзлэнэ. Энэ тоог сайн хараач. үхсэнийх нь газар нутаггүй вэ. Хэн эх орноо элсэн цөл болгов. 20,0 сая мал бэлчих Монгол улсад 90,0 сая мал үржүүлж модоо барж, элсэн цөл болгоход хэн буруутай вэ. 1-2 тохиолдолын уул уурхайгаас болсоныг яриад байвал манай улс яаж хөгжих вэ. Орос, Хятад бүгд цөмийн зэвсэгтэй ба уранаа олборлодог. тиймээс малчдад бүү донгос гэж хэл. тэгээд ЗГ-аас баахан юм авч, УИХ-н гишүүдээс мотоцизл хауульд авда

0  |  2
Top