ТВ8 телевизийн "Эрэл" сурвалжлагын баг "Хувьцааны луйвар-нүүрсний хулгай" эрэн сурвалжлах нэвтрүүлгийнхээ гурав дахь дугаарыг үзэгчдэд хүргэлээ. Уг нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн асан, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ нарын хувьцааны луйврыг хөнджээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн хувьцааг өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар өөрийн болгож авсан нь тогтоогдсон байна.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Хяналтын прокурор А.Оюунгэрэл "Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол"-доо "Ажнай инвест" БДК-тйг дилер Ц.Эрдэнэбат, Ю.Мэдрээ, Н.Энхболд нар нь 1999-2003 онд нэр бүхий иргэдийн өмчлөлд байсан хувьцааг захиалгын гэрээгүйгээр биржийн арилжаагаар бусдад худалдсан нь тогтоогдсон ч дээрх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх шалтгаанаар хэргийг нь хаажээ.
УИХ-ын гишүүн асан, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ нь 1999-2003 онд брокер диллерийн "Ажнай инвест", "Мөнхөд" зэрэг компанийн дилерүүдээр "Тавантолгой" ХК-ийн хувьцааг өмчилж байсан Өмнөговь аймгийн иргэдийн 50 мянга гаруй хувьцааг тэдний зөвшөөрөлгүй, захиалгын гэрээгүйгээр, хууль бусаар арилжаалжээ. Ингэхдээ хэд, хэдэн арилжаа дамжуулсны дараа өөрийн дансанд нэгтгэн авах, өөрийн холбоотой иргэдийн дансанд байршуулж авсан байдаг аж. Дээрх арга хэлбэрээр 60 гаруй иргэдийг хохироосон байна.
Нэвтрүүлгийн үеэр "Ажнай" Д.Бат-Эрдэнийн 11 иргэнээс хууль бусаар авсан гэх 7023 ширхэг хувьцаа, Өлзийхишийн бусдаас хууль бусаар авсан гэх 664 ширхэг хувьцаа, Романовскийн хууль бусаар авсан гэх 1429 ширхэг хувьцааг эздэд нь буцаан өгч, дансанд нь байршуулсан гэдгийг тодотгожээ. Гэтэл "Ажнай" Л.Бат-Эрдэнэ нар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийг гурван шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ нарын талд гурван шатны шүүх шийдвэрээ гаргажээ.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ!
Сэтгэгдэл ( 3 )
алаач энийг
ШУУД БУУДАН ХОРООЖ ГАЗАР ДЭЛХИЙГ ЦЭВЭРЛЭВЭЛ ТААРНА. ХҮН ГЭЖ АМЬДРАХ ХЭРЭГГҮЙ, БУЗРУУД\n
энэ ажнай гэнэт л баян болж банк худалдан аваад байсан, бас алсан байна шүү,,,зоригтой цус юм аа