“Астана-2023” Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна.
Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин, спортын мастер Олонбаярын Сүлдхүү Катар, Тажикистаны бөхчүүдийг ялаад байсан. Тэгвэл дөнгөж сая хагас шигшээд Японы Киран Киношитатай хүч үзэж, 2:12-оор ялагдлаа.
Гэхдээ О.Сүлдхүү дагахад учраа таарсан Энэтхэг, БНСУ-ын бөхчүүдийн ялсантай нь өнөө орой хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.
Сэтгэгдэл ( 1 )
2:12 байхдаа яах вэ дээ, секцны хүүхэд явуулчихсан юм уу, хаашаа юм бэ