“Астана-2023” Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний сүүлийн өдөр 125 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл хагас шигшээд сүүлийн хоёр жил U17, U20, U23 насны дэлхийн аваргад түрүүлээд буй Ираны залуу од Амирреза Фардин Масуми Валадитай хүч шавхсан барилдаан хийлээ.
Хүч шавхсан барилдаанд М.Лхагвагэрэл 8:6-гаар ялалт байгуулав. Манай бөх 3:6-гаар хожигдож яваад цаг дуусахаас 2 секундын өмнө нь дэвжээний захад хутгаж унаган ялалтын 4 оноогоо авсан юм.
М.Лхагвагэрэл орой хамгийн сүүлд эзэн орны Юсуп Батырмурзаевтай алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
Сэтгэгдэл ( 4 )
Амжилт амжилт
Сонгодог стилийн явдаг жорлон, үндэсний бөхөд л яг таарна
Сэтгэл зуй муутай хун ш дээ, эзэн орны бехтэй олигтой барилдаж чадахгуй л болов уу, ер менген медальдаа ханачихсан яваа байх аа
Sain bn