Д.Монголхүүг хүн амины хэрэг үйлдсэн хоригдогчтой хамт хориогүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 14

Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаандаа зөрчил гаргаж, хорих ялаар солиулаад буй Д.Монголхүүг хүн амины хэрэг үйлдсэн рецедивүүдтэй хамт нэг камерт хорьж байгаа тул Ардчилсан намаас Хүний Эрхийн Үндэсний Комисст хандаж байгаа талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.


-Д.Монголхүүг хүн амины хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүдтэй хамт нэг камерт хорьж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар?

-Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэн ял эдэлж байсан Д.Монголхүү ял эдэлж байх хугацаандаа удаа дараалан зөрчил гаргасан. Тиймээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сар 8 хоног хорих ялаар солих шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар Д.Монголхүү давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол түр түдгэлзсэн байна. Одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа. Гэхдээ хүн амины хэрэг үйлдсэн хоригдогчтой хамт хорьсон гэдэг нь ташаа мэдээлэл байна.

-Д.Монголхүүг ямар зүйл ангиар хорих ял шийтгүүлсэн хүнтэй хамт хорьж байгаа вэ?

-Д.Монголхүү Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл ангиар (дээрэмдэх) 2 жилийн ялаар шийтгүүлсэн 22 настай Б-тэй хамт нэг өрөөнд байгаа.

-Хүний эрхийн үндэсний комиссоос Д.Монголхүүгийн нөхцөл байдалтай танилцсан уу?

Хорих ял эдлүүлэх болон цагдан хорих, таслан сэргийлэх үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллагууд болох прокурорын байгууллага, Хүний эрхийн Үндэсний комиссийн холбогдох албан тушаалтнууд Д.Монголхүүгийн хоригдож буй нөхцөл байдалтай танилцаж, тогтмол хяналт тавин ажиллаж байгаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баавар(122.201.21.2) 2023 оны 04 сарын 15

Гөлөг чинь банди болчихвийдээ

1  |  0
Ах(202.126.90.147) 2023 оны 04 сарын 15

Адилхан аавын хүүхдүүд хэнтэй ч хоригдсон ямар хамаа бнаа Наад новш чинь тийм тусгай хүн юм уу ялтан л бол ялтан

2  |  0
Зочин(150.129.141.212) 2023 оны 04 сарын 15

Үгүй ээ энэ залууд хүмүүс яасан их дургүй бдаг юм бол?путлерийн дайныг эсэргүүцсэнд нь хорсдог хүмүүс их бололтой.түүнээс биш энэ нөхөр бусдад гай тариагүй л байлтай.путлерагуучууд,оросялначууд яг үнэндээ оросын улстөрийг,путлер гэж ямар этгээд гэдэг талаар бодит мэдээлэл огт мэддэггүй.за яахав дээ путлерийн дэглэм гэж ямархуж юм байгааг цаг хугацаа харуулна.хэд 3 жилийн дараа хүмүүс мэдэж авах байхаа.

0  |  2
Top