“Discover Mongolia-2011” ирэх есдүгээр сард болно

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

"Discover Mongolia 2011" уул уурхайн хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулга уулзалтыг ирэх есдүгээр сард хийхээр Уул уурхайн ассоциацаас төлөвлөжээ.
Уулзалтаар Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, хөрөнгө оруулагчдын байр суурь, шинэ төслүүд дээр ажиллах боломжийн талаар ярилцдаг.
Мөн Засгийн газраас тус салбарт баримтлах бодлого чиглэлийг мэдэхийн зэрэгцээ өөрийн үйл ажиллагааг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад сурталчлах, хамтран ажиллах түншээ олох боломжийг олгодог онцлогтой юм.
Өнгөрсөн жил тус чуулга уулзалтад гадаад, дотоодын 800 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top