“ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ НИЙГЭМ” НОГООН ЗАХИДАЛ АЯН | БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО
Бидний дэлхий “Хуванцар гариг” болоход хурдацтайгаар ойртож буй гэдгийг судлаачид анхааруулжээ. Гэтэл бид өдөр бүр, алхам тутамдаа хуванцрыг “талх” шигээ л хэрэглэдэг гэхэд хилсдэхгүй. Өглөө хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөхдөө өмсдөг нийлэг уутаар хийсэн улавч, талх, чихэр, нарийн боов, сүү тараг, хүнсний ногоо гээд бүх л бараа бүтээгдэхүүнээ “өлгийддөг” гялгар уут, хүүхдийн тоглоом, батарей, ундааны сав, хүнсний хэрэглээний сав гээд бидний өдөр тутмын амьдралд гялгар уут, хуванцрын хэрэглээ асар их байна. Гэвч бид үүнийг энгийн хэрэглээ мэт үл ойшоон байгаа нь харамсалтай.
Хэрвээ бид “Хуванцар гариг”-т амьдрахыг хүсэхгүй байгаа бол энэхүү хуванцар материалыг хэрхэн ашиглах талаар дахин сайтар бодох шаардлага нэгэнт бий болсон. Калифорнийн их сургуулийн экологич Санта Барбара болон түүний багийнхны эрдэм шинжилгээний бүтээлд тодорхойлсноор хамгийн түрүүнд тэд хэр их хэмжээний хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэнийг тооцоолж, тэрхүү материалыг юунд ашиглаж байгааг олж тогтоон улмаар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн хаана хэрхэн төгсдөгийг судлан гаргажээ.
Тэдний харуулснаар:
Энэ мэт тоо баримтууд эрдэмтэд, судлаачдын сэтгэлийг зовоож буй бөгөөд тэд зөвлөснөөр дахин боловсруулах ажилд дэлхий нийт анхаарлаа хандуулах хэрэгтэй бөгөөд энэ ажил цаг алдалгүй хамтран ажиллах шаардлага үүсч буйг онцлон хэлжээ.
Хуванцар савын түүхий эдийг гаргаж авахад хямд боловч түүнийг эргүүлэн устгалд оруулах гэдэг асар хэцүү асуудал болдог. Жишээлбэл, тамхины иш л гэхэд 10-12 жилийн дараа бүрэн устаж үгүй болдог бол хуванцар хоолны сав 200-500 жил, ундааны лаак 50 жил, шилэн сав нэг сая жил “насладаг” байна.
Энэ тоо баримтаар бодож үзвэл "Кока Кола" компани анх 1955 онд лаазтай ундаагаа үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд анх үйлдвэрлэж байсан ундааны лаазны хор хөнөөл одоо л бүрэн устаж үгүй болж байгаа гэсэн үг юм. Түүнчлэн дэлхийн нэг өдрийн хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг байна. Гялгар уут газрын хөрсөнд задралд орохын тулд 200-1000 жил болдог байхад бидний өдөр тутамдаа ууж хэвшээд буй кофены хуванцар аяга 50-300 жил, хоолны хуванцар сав 200-500 жил болж байж устдаг байна. Тиймээс Австрали, Хятад, Австри, Бангладеш, Ирланд, Европын орнууд гялгар уутны хэрэглээг хязгаарлаж, хоолны савыг цаасан уутаар орлуулах болсон юм. Харин бэлэн гоймонд ихээр ашигладаг полимер буюу хөөсөн хуванцар сав газарт хаягдвал хөрсөнд задардаггүй, устдаггүй байна. Түүнчлэн хүнсний хог хаягдал ойролцоогоор сар орчмын дараа хөрсөнд задарч бүрэн устдаг бол автомашины акумлятор, тугалган цаасны хаягдал 100 жилийн устаж үгүй болдог аж.
Сэтгэгдэл ( 0 )