С.Эрдэнэ: АН нэг удирлагатай боллоо, Л.Гантөмөрт итгэж байна

2023 оны 04 сарын 20

Ардчиллын алтан хараацай Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны мэндэлсэн өдөрт зориулан өнөөдөр /2023.04.020/ Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр болон Үе үеийн удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр АН-ын дарга асан С.Эрдэнэ тус нам нэг удирдлагатай болсныг зарлаж, АН-ын дарга Л.Гантөмөрт амжилт хүслээ.


Тэрээр "Монгол оронд ардчиллын салхийг хагалж, ардчиллыг эхлүүлж байсан лидерүүдийн маань нэг С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Өнөөдрийн ардчилал, шударга ёс, эрх чөлөө, хувийн өмч гээд Ардчилсан намын үнэт зүйл, үзэл санааны эзэн болсон энэ хүнийхээ төрсөн өдөр хүндэтгэл үзүүлж байна.

Энэ өдөр бид АН-ын дотоодод үүсээд байсан зарим үл ойлголцолд цэг тавьж, нэгдмэл, нэг удирдлагатай, нэг зорилготой, цаашаа улс эх орны өмнө тулгамдаад байгаа нийгэм, эдийн засгийн олон чухал асуудалд ханцуй шамлан бэлдэж орох ажлыг эхлүүлсэн өдөр тохиож байна.

Өнөөдөр энэ хүндтэй үүргийг хүлээн авч, ардчилал, шударга ёс, нийгмийн сайн сайхны төлөө үйл хэргийг манлайлах, АН-ын шинээр сонгогдсон дарга Л.Гантөмөр даргын ажилд амжилт хүсье.

Олон чухал асуудлын шийдлийг олж, улс орны ардчилал шударга ёсны тугийг өргөж манлайлж явж чадна гэж итгэж байна. Цаашдаа улс орныхоо сайн сайхны төлөө хамт нэгдмэл, нэг санаа зорилготойгоор тэмцэх болно гэдгээ илэрхийлье” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.126.89.249) 2023 оны 04 сарын 20

Ok

0  |  0
Top