Л.Гантөмөр: Ардчиллын бүх хүчнүүд нэгдэж, Монгол орны төлөө ажиллана

2023 оны 04 сарын 20

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөрт зориулан өнөөдөр /2023.04.020/ Ардчилсан нам (АН)-ын дарга Лувсаннямын Гантөмөр болон үе үеийн удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр АН-ын дарга асан С.Эрдэнэ тус нам нэгдмэл, нэг удирдлагатай болж байгааг зарласан. Үүний дараа АН-ын дарга Л.Гантөмөр үг хэллээ. 


Тэрээр "С.Зориг агсан маань өнөөдөр 61 нас хүрэх байлаа. Түүний мөрөөдөж байсан нийгмийг бүтээх нь ардчиллын залуучууд, АН-ын эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа ариун үүрэг байдаг.

Харамсалтай нь, Монгол Улсад үүсээд байгаа нөхцөл байдал бол нэг намын хэт дарангуйлал давамгайлсан, нэг намын ноёрхол тогтсон, хүмүүсийн үг хэлэх эрх чөлөөг боогдуулсан, хувийн өмч рүү халдаж, довтолсон, хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт муудсан нөхцөл байдалтай өнөөдөр нүүр тулаад байна.

 

С.Зориг агсныхаа төрсөн өдрөөр бид хоорондоо тавьж байгаа тангараг бол "Монголоо хөгжүүлье, залуучуудынхаа эрх чөлөөний төлөөх тэмцлийг идэвхжүүлье". Үнэхээр Монголын залуучууд боловсролтой, эрх чөлөөтэй, бизнестэй, ажилтай орлоготой болох ёстой. Тиймээс бидэнд алдах цаг хугацаа алга. Хамтдаа энэ ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлж, Монгол орноо хөгжүүлнэ гэсэн зорилттойгоор өнөөдөр Ардчилсан намын эв эеийг сахисан, хамтарсан, нэгдсэн үйл хэрэг гурван сар хийсэн ажлын үр дүнг өнөөдөр үзэх гэж байна.

Бид эхлүүлсэн үйл хэргийнхээ төлөө, ардчиллын бүх хүчнүүд цаашдаа нэгдэж, Монгол орны төлөө ажиллана.

Бидний хамгийн том, нэгдүгээрх эрх ашиг Монгол Улс байх болно. Хоёр дахь нь, улс төрийн намын эрх ашиг байх болно. Гуравт нь, бүлэг, фракц байх болно” гэлээ.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.68) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

1  |  0
DR. ADITYA(197.211.63.68) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

1  |  0
Zochin(150.129.142.115) 2025 оны 03 сарын 13

Ерөнхий мэдээж юмыг 30 жил гаруй ярьлаа одоо бодит юм ярихгүй юм уу

1  |  0
Иргэн(202.131.225.197) 2025 оны 03 сарын 13

Ардчилал нэртэй бүх луйварчид нэгдэж Монгол орныг самрана гэж ойлгогдоод байна даа

2  |  0
иргэн(66.181.160.104) 2025 оны 03 сарын 13

Ардчилал нэртэй Хужаагын шээсний бүх хүчнүүд дахин нэгдэж Монголыг илүү их цөлмөх болно

2  |  0
Ц(76.105.223.57) 2025 оны 03 сарын 13

Бүх сөрөг хүчин нэгдэх хэрэгтэй

1  |  1
s(139.5.216.231) 2025 оны 03 сарын 13

unenl boltugai..tgd zamhardag shvv

2  |  0
сонгогч(202.9.47.55) 2025 оны 03 сарын 13

Ан ч нэр нүүрээ барж дууссан шүү дээ.... нэр хугархаар яс хугар гэдэг байх аа???

3  |  0
зөнч(192.82.78.104) 2025 оны 03 сарын 13

эрх мэдэлд хүрэнгүүтээ та нар яадаг билээ, итгэл төрөхгүй л байна

2  |  0
Саруул(66.181.168.8) 2025 оны 03 сарын 13

...”цаашдаа нэгдэж, Монгол орны төлөө ажиллана...” урд хэний төлөө ажиллаж байсан байхав.

2  |  0
Juju (103.57.95.62) 2025 оны 03 сарын 13

Uraa urgashaa

1  |  3
зочин(66.181.185.36) 2025 оны 03 сарын 13

Ямар ч гэсэн нэгджээ, болж дээ. Одоо харин монгол орныхоо төлөө юу, мөнгөтэй хулгайч нарынхаа төлөө юу гэдгийг харах л үлдлээ

1  |  0
Top